Премьер Лиг

Арсенал – Нюкастл

Премьер лигийн сүүлийн гурван тоглолтоосоо нэг ч ялалт байгуулж чадаагүй байгаа их буучид өнөөдөр талбай дээрээ Нюкастлыг хүлээн аван тоглох гэж байна. Өнөөдөр тэдний эсрэг тоглох Нюкастл сүүлийн 8 тойргоос нэг ч ялалт байгуулж чадаагүй бөгөөд ердөө ганц оноог тус тоглолтуудаас авсан. 

Бэртэл

Арсеналаас Рамси болон Волкотт нар бэртлийн улмаас тоглолтонд оролцохгүй. Харин Шкодран Мустафи бэртлээсээ эргэн ирсэн тул энэ тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарч магадгүй байна.

Гарааны тоглогчдоос Колашинац болон Лаказетте нар өмнөх тойргийн тоглолтонд амарсны дараачаар бүрэлдэхүүндээ эргэн нэгдээд байгаа.

Нюкастлаас довтлогч Митрович нурууны бэртлийн улмаас тоглолтыг өнжинө. Харин Пол Дамметт бэртлээс эргэн ирсэн.

Статистик

Хоорондын тоглолт:

  • Премьер лигийн хүрээнд хийсэн сүүлийн 9 тоглолтонд бүгдэнд нь Арсенал ялалт байгуулсан. Арсенал тус тоглолтуудад 22 гоолыг оруулж ердөө 6 гоолыг хаалгандаа алдсан байна.
  • Нюкастл Арсеналын талбайд зочилсон сүүлийн 5 тоглолтондоо бүгдэнд нь ялагдал хүлээсэн. Хамгийн сүүлд 2010 онд 1-0-ээр Эмирэйтс цэнгэлдэхэд ялснаас хойш ялалт байгуулж чадаагүй.

Арсенал:

  • Арсенал сүүлийн 3 тоглолтондоо ялалт авч чадаагүй. Нэг хожигдож хоёр тэнцсэн.
  • Тэд хүснэгтийн хамгийн сүүлийн байранд явж буй Свонси ситигээс 18 оноо илүү явж байгаа бол лигийг тэргүүлэгч Манчестер Ситигээс 19 оноо алдаж байна.
  • Арсенал хэрвээ энэ тоглолтонд хожигдвол 2010 оноос хойш анх удаагаа талбай дээрээ нэг улиралд хоёр дараалсан хожигдлыг амсах болно. 2010 онд тийнхүү ялагдахад өнөөдрийн тоглох Нюкастл тэднийг буулгаж авч байлаа.
  • Арсен Венгерийн баг энэ улиралд нийт 8 тоглолт хаалгандаа гоол алдаагүй. Лигийн багуудаас Манчестер Юнайтэдийн (10) ард хоёрдугаарт бичигдэх сайн үзүүлэлт.
  • Арсенал энэ улиралд нийт 10 удаа хаалганы хөндлөвч оносон нь лигтээ нэгт орох үзүүлэлт.
  • Оливье Жиру Нюкастлыг талбай дээрээ хүлээн авсан 4 тоглолтонд 5 гоолыг оруулаад байгаа.  

Нюкастал:

  • Тэд сүүлийн 8 тоглолтоос ердөө ганцхан оноог авсан бөгөөд нийт 22 гоолыг тус тоглолтууд алджээ.
  • Одоогоор 15 оноог 17 тойргоос цуглуулаад байгаа нь 1988-89 оны улирлаас хойшх хамгийн муу үзүүлэлт болж байна. Тухайн үед ийм амжилтыг үзүүлээд улирлын төгсгөлд хүснэгтийн хамгийн сүүлд бичигдсэн юм.
  • Нюкастл хамгийн сүүлд 10-р сарын 21-нд Кристал Паласыг талбайдаа хожсоноос хойш хожил байгуулж чадаагүй.
  • Рафаел Бенетизын залуучууд лигийн 17 тоглолтоос 10 хожигдол хүлээсэн.