Премьер Лиг

Манчестэр Юнайтэд – Манчестэр Сити

Английн Премьер Лигийн 16-р тойргийн төдийгүй энэ улирлын хамгийн онцлох, чухал, өндөр ач холбогдолтой тоглолт Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд явагдахад хэдхэн цаг үлджээ.

Нэг ч хожигдол амсалгүйгээр хүснэгтийг 43 оноотой тэргүүлж буй Манчестэр Сити клуб тэднийг 35 оноотой нэхэж яваа Манчестэр Юнайтэдийн талбай дээр зочлон тоглоно. Манчестэр хотын Дерби өмнө нь 151 удаа явагдахад Улаан Чөтгөрүүд 60 удаа хожиж байсан бол Манчестэр Сити 44 удаа ялалт байгуулж 47 тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байжээ.

Тус тоглолтод Пол Погба торгуулийн улмаас оролцох боломжгүй болсон. Тэрбээр Арсеналтай хийсэн тоглолтод шууд улаан хуудас авснаар 3 тоглолтоор торгуулсан билээ. Мөн тус тоглолтод Фэллайни бэртлийн улмаас оролцохгүй юм. Н.Матич, Фил Жонес нар бэртлээс эргэн ирж байгаа гэсэн сайн мэдээ байна. Харин өрсөлдөгч Манчестэр Ситигийн талаас Аваргуудын лигийн тоглолтыг өнжсөн Дэвид Силва тоглолтод оролцох боломжтой гэсэн мэдээлэл гарсан байна.

ДАСГАЛЖУУЛАГЧИД ЮУ ХЭЛСЭН БЭ?

Манчестэр Юнайтэд клубын дасгалжуулагч Жосе Моуриньо:

“Зарим хүмүүст энэ дерби тийм ч онцгой биш.”

“Бид, тоглолт дуусхад 3 оноотой байхыг чин сэтгэлээ хүсч байна. Миний бодлоор энэ хотод төрсөн хүмүүсийн хувьд энэ тоглолт онцгой”

“Энэ дерби тоглолт эерэг, онцгой тоглолт болдог”

“Надад бол Английн хамгийн хүчирхэг багуудын нэгийн эсрэг хийх том тоглолт. Бид өнгөрсөн улирлаас илүү сайжирсан. Тэд ч гэсэн илүү сайжирсан байх”

Манчестэр Сити клубын дасгалжуулагч Пеп Гуардиола:

“Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд очиж тоглох гэж буйдаа тун баяртай байна. Ямар ч эргэлзээгүй би зугаацах болно.”

“Бид зочлон тоглолтодоо гол анхаарлаа хандуулж байна. Би тэнд байхдаа баяртай байх болно. Бид өөрсдийнхөө сайн тоглолтоор тэднийг ялах болно. ”

“Тоглолтын дараа гар барина гэдэгт эргэлзэхгүй байна.”

Хоорондын тоглолт

  • Юнайтэд сүүлийн 12 тоглолтын 7 -д нь ялагдал хүлээсэн.
  • 2013 оноос эхлэн тэд хүснэгтийн байрлалын төлөө тоглодог болсон.
  • Лигийн хүрээнд Манчестэр Юнайтэдийг хамгийн сүүлд хожсон баг бол Манчестэр Сити.

Манчестэр Юнайтэд

  • 1966 оны Мэтт Басбигийн багаас хойшхи хамгийн олон тоглолт талбай дээрээ хожигдоогүй яваа цувралыг үргэлжлүүлж байна. /40 тоглолт/
  • Жосе Моуриньогийн баг Лигийн хамгийн сайн хамгаалалттай багаар нэрлэгдэж байна. Тэд энэ улиралд нийт 9 гоол алдаад буй юм. Харин талбай дээрээ ердөө 1 гоол алдаад байгаа юм.
  • Тэд сүүлийн 4 тоглолтодоо дараалан ялалт байгуулаад буй.
  • Жосе Моуриньо Пеп Гуардиолагийн эсрэг нийт 19 тоглолт хийж байсан ч 4 ялж байсан.
  • Жесе Лингард сүүлийн 2 тоглолтод 3 гоол оруулаад байна. Тэрбээр тус гоолуудыг оруулхаасаа өмнө гоол оруулах 51 оролдлого хийсэн ч амжилттай болгож чадаагүй байсан юм.

Манчестэр Сити

  • Ситигийн 13 дараалсан ялалт нь Арсенал клубын 01/02  улиралд үзүүлж байсан амжилтыг давтаад байна.
  • Манчестэр Сити 29 дараалсан ялалтаа Шахтарын эсрэг хийсэн тоглолт зогсоолгосон.
  • Кун Агуэро Лигийн 9 тоглолтод гоолдоод байна.
  • Дэ Бройн, Дэвид Силва нар Лигийг оновчтой дамжуулалтаараа тэргүүлж байна.