Премьер Лиг

Саутхэмптон Арсеналтай тэнцэв

Өнгөрсөн тойрогт Манчестер Юнайтэдын талбайд зочлон тоглож ялагдал хүлээгээд байсан Арсеналчууд энэ тойрогт Саутхэмптоны талбай дээр зочилж тэнцээ авлаа. Талбайн эздээс тоглолтын 3 дахь минутанд Чарли Остин тоглолтын салхийг хагалсан бол Арсеналаас Оливье Жиру тоглолтын 88 дахь минутанд гоолдож тоог тэнцүүлсэнээр тоглолт 1-1 харьцаатайгаар тэнцээгээр өндөрлөсөн байна.

Арсеналын хувьд 16 тойргийн байдлаар 29 оноотойгоор хүснэгтийн 5-р байранд бичигдэж байгаа бөгөөд Лондонгийн өөр нэгэн баг болох Тоттенхэм тэднээс нэг онооны алдагдалтай 6-р байранд бичигдэж байна.

Харин Саутхэмптоны хувьд 18 оноотойгоор 10-р байранд жагсаж байгаа юм.