Премьер Лиг

М.Почеттино: Бид илүү сайжрах хэрэгтэй

Английн Премьер Лигийн 14 тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур явагдаж буй билээ. Энэхүү тойргийн онцлох тоглолтуудын нэг нь Лэйстэр Сити болон Тоттенхэм клубуудын тоглолт байв. Хоёр жилийн өмнө тэд Лигийн цомын төлөө өрсөлдөж эцсийн мөчид Лэйстэр аварга болж байсан юм.

Ивээн тэтгэгч, багийн эзнийхээ бизнесээр нэрлэсэн Лэйстэр клубын Кинг Повер цэнгэлдэх хүрээлэнд хоёр багийн тоглолт явагдсан тоглолтод талбайн эзэд 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.

Жэйми Варди Лигийн хүрээн дэх 100 дахь гоолоо орууллаа. (Photo by Plumb Images/Leicester City FC via Getty Images)

Тоттенхэм клуб өрсөлдөгчөө 37% -тай бөмбөг эзэмшүүлж 11 цохилт хаалгаруу илүү цохисон ч өрсөлдөгч багаа хожиж чадсангүй.

Клауде Пуэлийн хувьд Лэйстэр Сити клубын дасгалжуулагчийн ажлыг авснаасаа Лигийн хүрээнд боломжит 15 оноос 8 оноог аваад буй юм.

Харри Кэйн мэргэн буучдын жагсаалтыг 11 гоолтойгоор тэргүүлж байна. (Photo by Tottenham Hotspur FC/Tottenham Hotspur FC via Getty Images)

Тоттенхэм клубын дасгалжуулагч Мауриссио Почеттино:

“М.Почеттино: Бид илүү сайжрах хэрэгтэй”

“Бид тоглолтыг их хайнга эхлүүллээ, энэ нь биднийг унагачихлаа.”

“Бид үүнээс суралцах хэрэгтэй. Бид тоглолтт бүрдээ маш сайн тулалдаж төгсгөх хэрэгтэй.”

“Лэйстэр биднээс илүү байлаа. Гэвч бидэнд тоглолтод үлдэх гоол оруулах боломжууд байлаа. Бид муу байлаа. ”

ТОГЛОЛТЫН ШИЛДЭГ

11.83км гүйсэн. 6 удаа хөндлөн дамжуулсан.
(Photo by Plumb Images/Leicester City FC via Getty Images)

Хоёр багийн тоглолттой холбоотой үзүүлэлт:

  • 2001-2002 оны улирлаас хойш Лэйстэр Сити талбай дээрээ анх удаагаа Тоттенхэмийг буулган авав.
  • Тоттенхэм өнгөрсөн улирлын туршид хожигдсон бол тэд 14 тойргийн дараах байдлаар аль хэдийн дөрөв хожигдоод байна.
  • Өнгөрсөн улирлаас хойш Жэйми Варди “шилдэг 6” багийн эсрэг 11 гоол оруулаад байна.
  • Харри Кэйн Лэйстэр Ситигийн эсрэг 11 гоол оруулаад байна.
  • Раяд Махрэз сүүлийн долоон Премьер Лигийн тоглолтод 5 гоол оролцоод байна.
  • Эрик Ламела сэлгээгээр орж ирээд 76 секундэд гоолын дамжуулалт өгчээ