Бельги болон Манчестэр Юнайтэд клубын довтлогч Ромелу Лукаку 3 тоглолтоор торгууллаа.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдсан Английн Премьер лигийн 13 тойргийн Брайтон Хоу Албион клубтэй тоглосон тоглолтод Ромелу Лукаку спортын бус алдаа гаргаснаар ийн шийтгүүлж байна.
Булангийн цохилтын үеэр эсрэг багийн хамгаалагч Гаетэн Бонгийг шүүгчийн нүднээс далдуур өшиглөөд шүүгчээс зүгээр хоцорсон ч бичлэгийг, Английн хөлбөмбөгийн холбоог аргалж чадсангүй 3 тоглолтоор шийтгүүлж Манчестэр хотын дэрбиг өнжих болж байна.
Манчестэр Юнайтэд клубын дараагийн 3 тоглолт нь Манчестэр Ситигээс гадна Вотфорд, Арсенал клубууд байгаа юм.
Түүнийг орлон “Алтан хүү” буюу Златан Ибрахимович талбай гарах юм. Түүний бэртэл бүрэн эдгэрсэн бөгөөд Брайтон Хоу Албионы эсрэг энэ улирлын тоглолтодоо оролцоод байсан юм.