Премьер Лиг

Манчестер Юнайтэд – Брайтон

Лигийг тэргүүлэгч Манчестер Ситигийн ардаас нэхэж буй Манчестер Юнайтэд өнөөдөр талбай дээрээ лигийн 9-р байранд жагсаж буй Брайтон багийг хүлээн авч тоглоно. Тэд тэргүүлэгчдийн ард 2-р байранд жагсаж буй боловч тэднээс даруй 8 оноо алдаж байгаа учраас энэ тоглолтонд заавал хожил байгуулах даалгавартай.

БЭРТЭЛ

Манчестер Юнайтэд багаас төвийн хамгаалагч Фил Жонс болон Эрик Баилли нар бэртлийн улмаас тоглох боломжгүй. Рохо бэртлээс эргэн ирээд байгаа ч энэ тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарах магадлал бага байна. Мөн бэртлээсээ эргэн ирээд буй Златан Ибрахимович ч талбайд хараахан гарахгүй.

Брайтоноос Берам Каяал хөлөө хугалсны улмаас улирлыг өнжиж байгаа. Бусдаар бол Брайтончууд бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ тоглолтонд оролцоно.

СТАТИСТИК

Хоорондын тоглолт

  • Хоёр баг 1983 онд 1-1 харьцаатайгаар тэнцсэнээс хойш анх удаагаа премьер лигт учраа таарч байна.
  • Нийт тэмцээний хүрээнд хамгийн сүүлд 1993 онд учраа таарахад Манчестер Юнайтэд 1-0-ээр хожиж байжээ.

Манчестер Юнайтэд

  • Манчестер Юнайтэд талбайдаа 7 дараалж ялалт байгуулаад байна. Тэдний хамгийн сайн цуврал нь 2013 онд талбайдаа 12 дараалж хожсон цуврал билээ. Тэр үед багийг Фэргусон удирдаж байв.
  • Жозэ Моуриньогийн Манчестер Юнайтэд лигтээ талбайдаа хийсэн 23 тоглолтоос нэг ч ялагдал хүлээгээгүй байна. 13 хожил 10 хожигдол.
  • Манчестер Юнайтэд талбайдаа бүх тэмцээнд хийсэн сүүлийн 38 тоглолтонд ялагдаагүй байна.