Албан ёсны

Месси 2021 хүртэл гэрээгээ сунгалаа

Барселона багийн сүпэр од дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Леонэл Месси Барселонатай хийсэн гэрээгээ 2021 он хүртэл сунгалаа. Түүнийг худалдан авахын тулд багууд 700 сая еврог төлж байж худалдан авах нөхцлийг гэрээнд тусгасан байна. Гэрээг сунгахаас өмнө гэрээний хугацаа дараа улиралд дуусч байсан билээ.

13 настайдаа Барселонад элссэн Месси түүнээс хойш багтайгаа хамт 4 удаа аваргуудын лигт түрүүлж, Испанийн лигтээ 8 удаа аваргалжээ. Нийт Барсагийн нэрийн өмнөөс 602 тоглолтонд оролцож 523 гоолыг оруулсан байна. Мөн Барсагийн хамтаар нийт 40 цомыг хүртсэн бөгөөд карьерынхаа туршид 40 хэттрик хийж байжээ.

Тэрбээр саяхан 4 дэхь удаагаа Европийн алтан шаахайн эзэн болсон билээ.