Өнөөдөр аваргуудын лигийн 4-р тойргийн хүрээнд Реал Мадрид болон Тоттенхэм багууд тоглолтоо хийнэ. Тэд өнгөрсөн тойрогт Сантиаго Бернабеуд тоглолтоо хийсэн бөгөөд 1-1 харьцаатайгаар тэнцсэн юм.
Тоттенхэмийн Харри Кэйний хувьд премьер лигийн өнгөрсөн тойрогт Манчестер Юнайтэдтэй хийсэн тоглолтыг гуяны арын шөрмөсний бэртлийн улмаас өнжсөн. Харин энэ удаагийн тоглолтонд тэрбээр эргэн ирж байна. Маурисио Поччетино түүнийг энэ тоглолтонд эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Кэйний хувьд энэ улиралд 12 тоглолтонд 13 гоолыг оруулаад байгаа.
Реал Мадридын талаас Гарэт Бэйл, Рафаэл Варан, Кэйлор Навас нар бэртлийн улмаас өнжинө. Гарэт Бэйлийн хувьд энэхүү тоглолт хуучин багийнхаа эсрэг хийх ээлжит тоглолт нь байх байлаа.
Реал Мадрид өнгөрсөн амралтын өдөр ла лигийн тоглолтоо Хирона багтай хийж 2-1 харьцаатайгаар ялагдал хүлэээгээд байгаа юм.
Тоглолтын эргэн тойрон дахь статистик:
- Реал Мадрид Тоттенхэмийн эсрэг хийсэн Европийн албан ёсны тэмцээнд ялагдал хүлээж байгаагүй. Тэд 5 удаа учраа таарахад 3 удаа Реал хожиж 2 удаа тэнцсэн.
- Реал Мадрид хэсгийн аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд 2012 онд Боруссиа Дортмундад хожигдсоноос хойш хожигдол хүлээгээгүй байгаа. Хэсгийн тоглолтонд хийсэн сүүлийн 30 тоглолтоос 22 хожиж 8 тэнцсэн.
- Реал Мадрид аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн 53 тоглолтоос нэгэнд нь л гоол оруулж чадаагүй. 2015 оны хэсгийн шатанд ПСЖ-тэй 0-0 харьцаатайгаар тэнцсэн.
- Тоттенхэм Европийн албан ёсны тэмцээнд Испани багийг хожиж үзээгүй. 2 хожигдол, 2 тэнцээ авсан.
- Тоттенхэм энэ улиралд аваргуудын лигт сөрөг довтолгооноос хамгийн их гоолыг оруулаад байгаа. 5 гоол.
- Роналду Тоттенхэмийн эсрэг хийсэн 3 тоглолтонд Роналду бүгдэнд нь гоол оруулсан.
- Харри Кэйн болон Криштиану Роналду нар аваргуудын лигийн мэргэн буучдыг 5 гоолтой тэргүүлж байна.