Монголын хөлбөмбөг

Football Tribe Mongolia нээгдлээ!

Азийн хөлбөмбөгийн мэдээллийн номер нэг эх сурвалж Football Tribe Mongolia албан ёсоор Монгол хэл дээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. 2015 оноос эхтэй Football Tribe нь ингэснээр азийн 10 хэл дээр хөлбөмбөгийн спортоор төрөлжсөн мэдээлэл хүргэх болж байгаа юм.

Та бүхэн Football Tribe-аас дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд өрнөж буй аливаа үйл явдлыг хамгийн хурдан, хамгийн найдвартай эх сурвалжтайгаар хүлээн авах боломжтой. Бид мэдээнд ашиглагдаж буй бүх зураг, бичлэг, видеог албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэж байгаа гэдгээ дуулгахад таатай байна.

Монгол хэл дээрх багт нэгдэхийг хүссэн хөлбөмбөгийн хорхойтон та бүхнийг ч манай багт элсэх боломж байгааг дуулгахад таатай байна. Бид багаа өргөжүүлж, хамгийн чанартай, хамгийн шилдэг мэдээллийн эх сурвалж болохын төлөө зүтгэх болно.

Цэнхэр гарагийн ногоон талбайн ертөнцөөр хамтдаа аялцгаая.