Европын хөлбөмбөг Карабао цом

Тоттенхам 2:3 Вест Хэм

Карабао цом буюу Английн Лигийн цомын 4-р шатанд учраа таарсан  Тоттенхам болон Вест Хэм багуудын тоглолт алдарт Вембли цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.  Тоглолтын нэг дүгээр үеийг Тоттенхэм клуб Сиссохо, Д.Алли нарын гоолоор 2:0 -ээр тэргүүлж өндөрлүүлсэн. Гэсэн ч хоёр дугаар үед зочид гайхалтай байж Огбоннагийн 1, А.Айю 2 гоолын ачаар тус тоглолтод Вестхэм клуб ялалт байгуулж дараагийн шатанд шалгарлаа. 

Тус тоглолтод Тоттенхэм клуб ялагдал хүлээснээр сүүлийн 3 улиралд шөвгийн 16 -с тэмцээнийг өндөрлүүлж байна. Тэд энэхүү тэмцээнд хамгийн сүүлд 2007/2008 оны улиралд  түрүүлж байсан бөгөөд нийтдээ 4 удаа түрүүлж байжээ. Харин ялалт байгуулсан Вест Хэм клубын хувьд хамгийн сүүлд 1981 онд түрүүлснээс хойш Карабао цом буюу Лигийн цомд амжилттай тоглож чадахгүй байгаа юм.