Премьер Лиг

Вемблей цэнгэлдэх дээд амжилт тогтоолоо

Вемблейд болсон Тоттенхэм Ливерпүүлийн тоглолт Премьер лигийн түүхэн дэх хамгийн их үзэгч хүлээн авсан тоглолт боллоо. Тус тоглолтыг Вемблейд үзэн сонирхохоор 80,827 хүн хүрэлцэн ирсэн байна. Одоогоор Тоттенхэм баг тус цэнгэлдэхийг нэг жилийн хугацаатайгаар өөрсдийн талбай болгон ашиглаж байгаа бөгөөд ирэх жил тэд өөрсдийн шинэ цэнгэлдэхдээ тоглож эхэлнэ. Тус цэнгэлдэхийн багтаамж нь 60 мянга байх ажээ.