Дэлхийн хөлбөмбөг Ази

Паулинио хуучин клубтэйгээ хамт аваргын баяр тэмдэглэлээ!

8-р сард Хятадын супэр лигийн Гуанжу Эвэрграндэ багаас Испанийн алдард Барселона клубруу 40 сая еврогоор шилжсэн Паулинио эргэн Европын хөлбөмбөгт ирсэн билээ. Гэсэн ч тэрбээр Хятадын хөлбөмбөгөөс холдсон түүний 2 жил хүчин зүтгэсэн Гуанжу Эвэрграндэ баг Хятадын Супэр лигийн аварга болох үед хуучин багийнхаа андуудтай хамт баяраа тэмдэглэжээ.

Испанийн Марка сонины мэдээлснээр Барселона клуб Малагаг 2:0 -ийн харьцаатайгаар хожсны дараагаар түүнд Хятад руу нисэх эрхийг олгосон нь хуучин баг болон хотдоо талархах боломжийг олгожээ.

“Гуанжу хотод байхдаа би үнэхээр аз жаргалтай байсан” гэж 29 настай Бразил хагас хамгаалагч Хятадад байх үеэрээ хэлжээ.

Паулинио 2 жил хүчин зүтгэхдээ тэрбээр Хятадын супэр лигийн аваргаар хоёр жилийн дараалан аваргалсан бөгөөд 2015 оны Азийн Аваргуудын лигт түрүүлж байсан билээ.