Тоттенхэм багийн довтлогч, английн багийн ахлагч Харри Кэйн Тунисын эсрэг эцсийн мөчид гоол оруулсанаар 3 оноог эхний тойргоос авч чадсан. Тэгвэл энэ удаад тэд Панамын шигшээ багтай хэсгээс гарах эрхээ авахаар тоглох гэж байна.. Панамчууд эхний тойрогт Бельгийн шигшээ багтай тоглосон хэдий ч 3:0-ийн харьцаатайгар хожигдсон билээ. Панамчууд хожигдвол Тунисын хамтаар хэсгээс гарах боломжоо бүрэн алдана. Харин Англичууд 6 оноотой болж хэсгээс шалгарах нь ойлгомжтой болох юм.
Английн шигшээ багийн довтолгооны гол тамирчдын нэг Дэлэ Алли энэ тоглолтонд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсныг дасгалжуулагч Гарэт Саутгэйт албан ёсоор баталсан. 22 настай залуу од Алли өнгөрсөн тоглолтонд ташаандаа бэртэл авсан юм.
Түүний оронд Кристал Паласын Рубэн Лофтус-Чик гарааны бүрэлдэхүүнд гарах магадлал өндөр байна. Дэнни Рөүзийг сонгох магадлал өндөртэй байсан Саутгэйт өмнөх тоглолтонд дээр зүүн жигүүрт Эшли Янгийг ашигласан. Энэ удаад Дэнни Рөүзийг турших боломж бий.
Статистик:
- Хоёр баг анх удаагаа тааран тоглох гэж байна
- Панамчууд Англитай тулах гэж буй 38 дахь улс.
- Англичууд дэлхийн аварга дээр анх удаагаа таарч буй 37 тохиолдлынхоо ердөө 5-д нь л ялагдал хүлээж байсан.
- Англичууд дэлхийн аваргын эхний хоёр тоглолтондоо дараалан хожсон 2 тохиолдол байдаг нь 1982 болон 2006 он.
- Англичууд Тунисыг буулган авсанаар дэлхийн аваргын сүүлийн 4 тоглолтонд дараалан хожил байгуулж чадаагүй гэсэн хар цувралаа зогсоосон.
- Англичууд сүүлийн 11 тоглолтондоо ялагдал хүлээгээгүй байна.
- Өмнө нь Английн нэг дэлхийн аваргын хэсгийн шатны түүхэнд хамгийн их гоолыг оруулсан хүн бол Гари Линекэр. Нэг дэлхийн аваргад хэсэгтээ 3 гоол оруулсан. Харри Кэйн нэг гоол оруулахад түүнтэй тэнцэнэ.
- Гурван арслангууд дэлхийн аварга дээр Тунисыг багийн хаалганд хоёр гоол хийсэн нь 2006 онд Шведийн хаалганд хоёр гоол хийснээс хойшх анхны тохиолдол
- Панам дэлхийн аваргын дебут тоглолтондоо 3-0-ээр хожигдсон нь 2006 оны Украины 4:0-ээр хожигдсоноос хойшх хамгийн том дебут хожигдол байлаа.
- Тэд Бельгийн эсрэг 5 шар хуудас авсан нь тэдний хаалганд цохьсон тооноос их тоо байлаа.
- Панамчууд сүүлийн 8 тоглолтоос ердөө ганц хожил авсан.
- Панамчууд европийн багтай таарсан сүүлийн 10 тоглолтондоо ялалт байгуулж чадаагүй.