Наймаа

М.Балотэли: “Би буцаж очиход бэлэн”

Гана гаралтай Итали довтлогч Марио Балотэлигийн Франц Ницэ багтай хийсэн гэрээ нь ирэх зунаар дуусгавар болж байгаа билээ. Удахгүй чөлөөт агент болох “Сүпэр” Марио өөрийн ирээдүйн талаар ам нээлээ.

“Би бүрэн боловсорсон, Италид эргэн ирэхэд бэлэн.”

“Би буцаад Милан хотод очно гэдэг их төвөгтэй зүйл. 3 дахиа энэ хотод очих болно шүү дээ. Гэхдээ надад Ювентүс, Наполи клубууд таалагдаж байгаа.”

Өдгөө 29 настай Балотэли өмнө нь Интер Милан, АС Милан клубуудэд тоглож Аваргуудын лиг, Сери-А лиг, Италийн цом, Италийн сүпэр цомуудад түрүүлж байсан билээ.

Тэбрээр мөн Английн Манчестэр Сити клубын хамтаар Английн Премьер лигт 2012 оны улиралд түрүүлж байсан.

Балотэли энэ улиралд Ницэ клубын төлөө 20 тоглолтод оролцож 14 гоол оруулаад байгаа юм.