Английн Манчестэр Сити клубын түүхэн дэх хамгийн үнэтэй наймааны эзэн нь Франц хамгаалагч Аямерик Лапорте боллоо.
Атлетик Билбао клубын хүүхдийн багаас гаралтай хамгаалагч Аямерик Лапорте 57 сая паундаар худалдан авч байгаа нь Манчестэр Сити клубын нэг тамирчинд хамгийн их үнийн дүнг төлж буй явдал болж байна.
Манчестэр Сити 2015 онд Кевин Дэ Бройныг Волфсбург клубээс 55 сая паундаар худалдаж авч байсан гэсэн амжилтыг эвдэж байна.
Испани мэргэжилтэн Пеп Гуардиола солилцооны цонх нээгдснээс хойш төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог тамирчин хайж байсан юм.
23 настай А.Лапортег 57 саяар худалдан авснаар тэд энэ улиралд зөвхөн хамгаалагч худалдан авахдаа зориулан 190 сая паундыг зарцуулаад байна.
А.Лапортегийн хувьд Францын 21 хүртэлх насны шигшээ багт 21 тоглолтод оролцоод байгаа юм.
Манчестэр Сити клубын хамгийн үнэтэй наймаанууд
55сая | Кевин Дэ Бройн | Волфсбург | 2015 |
52сая | Бенжамин Мэнди | Монако | 2017 |
47.5сая | Жон Стоун | Эвэртон | 2016 |
45сая | Кайл Вокер | Тоттенхэм | 2017 |
44сая | Рахем Стерлинг | Ливерпүүл | 2015 |
*сая паунд