Тоттенхам клубын Бельги төвийн хамгаалагч Ян Вертонген гуяны арны шөрмөсний гэмтлийн улмаас ирэх 12-р сар хүртэл тоглох боломжгүй болжээ. Түүний хувьд 9-р сарын 29- нд Хаддерсфилдыг 2-0 харьцаатай хожсон тоглолтонд гэмтэл авсан юм.
Bad news for Spurs fans:
Jan Vertonghen is expected to be out until December through injury.
More: https://t.co/Ag7E8icUbG pic.twitter.com/E4POgSYPrp
— BBC Sport (@BBCSport) October 11, 2018
31 настай залуугийн хувьд улирал эхлээд Лондонгийн багийн төлөө 8 тоглолтонд оролцоод байгаа бөгөөд, ПЛ-ийн эхний тойрогт Ньюкаслын эсрэг гоолдоод амжсан юм.
Тоттенхамын зүгээс Вертонгеныг 12-р сарын 1-нд Эмирэйтс цэнгэлдэх хүрээлэнд явагдах “Хойд Лондоны дерби”-д оролцох боломжтой хэмээн таамаглаж байгаа аж.