Наймаа Албан ёсны

Лукас Динье Эвертонд

Английн Эвертон клуб 25 настай зүүн жигүүрийн хамгаалагч Лукас Диньег Барселонагаас 18 сая фунтээр худалдан авлаа.

Лукас Динье шинэ багтайгаа 5 жилийн гэрээг байгуулсан байна.


ПСЖ, Барселона клубуудын хамтаар Лиг 1, Ла Лигт түрүүлсэн Л.Динье ийнхүү Английн Премьер Лигт тоглохоор боллоо. Түүний хувьд Францын шигшээ багийн төлөө 21 тоглолтонд оролцсон ч, 2018 оны ДАШТ-ий бүрэлдэхүүнд хараахан багтаж чадаагүй.

Everton TV-д өгсөн ярилцлагадаа тэрээр: ‘Эвертон бол гайхалтай түүхтэй том баг. Би сайн тоглолт үзүүлж, фэнүүддээ бэлэг барихыг хүсч байна.’

‘Би Рома, Барселона багуудын төлөө сайн тоглолтыг үзүүлж байсан. Олон олон шилдэг тоглогчидтой хамт тоглож байсан учраас өөрийгөө тоглогчийн хувьд хангалттай хэмжээнд туршлага хуримтлуулсан гэж боддог. Тиймээс өөрийн хамгийн шилдэг тоглолтоо энэ багийн төлөө үзүүлэх болно’ гэжээ.