2014 оны Дэлхийн аварга, Герман хамгаалагч Бенедикт Ховедес Оросын Премьер лигийн аварга Локомотив Москва клубтэй 4 жилийн гэрээ байгууллаа.
🗣 Lokomotiv General Director @ilgerkus on Höwedes’ arrival: «We’re delighted to welcome Benedikt to our Railway family! The presence of such players in the team makes our club stronger. He used to win, we let him do it in Lokomotiv!» pic.twitter.com/OQXD97fAVd
— FC Lokomotiv Moscow (@fclokomotiv_eng) July 31, 2018
Шалкегийн залуучуудын болон үндсэн багт тоглож байсан Бенедикт Ховедес анхны тоглолтоо 2007 оны Аваргуудын Лигт Норвегийн Росенборгийн төлөө хийж байсан юм. Тэрээр Шалкегийн төлөө 240 тоглолтонд оролцож 12 гоол оруулсан бөгөөд ийнхүү 17 жилийн дараа өөрийн төрөлх багийг орхиж байна.
‘Локомотив Москва дахь түүний спортын замналын шинэ бүлэгт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Чамд баярлалаа!’ – Шалке клубын спортын Кристиан Хэйдэл
.@BeneHoewedes says goodbye 👋💙
Our former captain has moved to @fclokomotiv. All the best, Benedikt! #s04 pic.twitter.com/Dm2A5r4TOM
— FC Schalke 04 (@s04_en) July 31, 2018
Энэ жил 30 настай түүний хувьд өнгөрсөн улирал Ювентус клубт зээлээр тоглосон ч дараалсан гэмтлүүдийн улмаас ердөө 3-хан тоглолтонд оролцсоны дараа ийнхүү ОХУ-г зорьж байгаа юм.