Наймаа

Куртуа, Азар нар хаана ч байсан цуг!

( Photo by Peter De Voecht / Photonews
via Getty Images)

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууссан ч хөлбөмбөгийн улирал дуусахгүй. Хөгжөөн дэмжигчдийн хамгийн их чих тавин хүлээдэг солилцоо наймааны цонх ид халуун дээрээ байна.

Хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээ багийн гол тоглогчид болох Эдэн Азарын ирээдүй олны анхаарлын төвд байна. Түүний хөдөлгөөнийг хэвлэлүүд багийн менежерүүд анхааралтай ажиглаж байна.

Өдгөө 27 настай Челси клубын од өөрийн ирээдүй юунд ч бэлэн байгаа талаар дэлхийн аваргын дараагаар ярьснаар түүний шилжилтийг боломжтой гэж үзэх болсон юм.

Эдэн Азарыг авах хамгийн өндөр магадлалтай багаар Испанийн эзэн хааны Реал Мадрид баг нэрлэгдэж байна. Тэд багийн лидер түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг Криштиану Роналдугаа орлох хүнээ түүнийг гэж итгэж байгаа юм.

Эдэн Азараас гадна Тибао Куртуа багаа солино хэмээн хэвлэлүүд улирал дуусахтай зэрэгцэн бичиж эхэлсэн. Түүнээс өөрийнх нь болоод Азарын ирээдүйн талаар асуухад:

‘Бид бол сайн найзууд. Түүнийг хаа ч явсан хамт байх болно.”

гэсэн ярилцлага өгснөөр тэдний ирээдүй Реал Мадридад хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Тэдний хамтад нь 200 сая еврогоор авах боломжтой хэмээн үнэлээд байгаа юм.