ДАШТ

Франц-Хорват: Москвагийн финалын өмнө!

21 дэх удаагийн дэлхийн аваргын шигшээ тоглолт Москва хотын Лужник цэнгэлдэхэд болно (Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн дахины анхаарлыг нэг сарын туршид өөр дээрээ хандуулсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Үзэгчдийг баярлуулж, догдлуулж, гомдоож, уйлуулж, бишрүүлсэн 63 тоглолтын ард бид гарчээ. Олон сенсаци, олон гайхалтай үйл явдлын дараачаар дэлхийн хөлбөмбөгийн оргилд хоёр баг тунан үлджээ. Өнөөдөр 21 дэх удаагийн дэлхийн аваргын сүүлийн тоглолт! ФРАНЦ – ХОРВАТ!

Францчууд хагас шигшээд Бельгийг буулган авч дэлхийн аваргад түрүүлэх боломжоо хадгалан аваргын төлөөх тоглолтонд тулж ирээд байна. Францчуудын Оросд түрүүлэх боломжийг хагас шигшээд Самуэл Умтити нээж өгсөн юм. Тэрбээр хэсгийн шатанд Францын эхний тоглолт болох Австарлын эсрэг тоглолтонд гар хүрч эсрэг багтаа торгуулийн цохилтыг бэлэглэсэн. Харин хагас шигшээд багтаа финалд шалгарах хожлын гоолыг бэлэглэсэн юм.

Францын шигшээ баг шигшээ тоглолт хүртэл

Хорват өмнө нь 1998 онд дэлхийн аваргын хагас шигшээд шалгарч байлаа. Энэ тэдний анхны дэлхийн аварга байсан. Хорват улс ердөө 4 сая хүн амтай жижиг улс хэдий боловч маш олон гайхалтай хөлбөмбөгчнийг бойжуулж байна.

Хорватын шигшээ багийн зарим тоглогчид Европийн хамгийн их хөгжөөн дэмжигчидтэй том багуудад тоглодог. Гэвч тэд улсынхаа төлөө нэгдэн ийм өндөр амжилтанд хүрч байсангүй.

Энэ дэлхийн аваргын шилдэг тоглогч болж магадгүй байгаа Лука Модрич бол багийн гол од. Иван Ракитич түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч хэмээн магтсан нь саяхан. Гэхдээ авъяас бол дөнгөж эхлэл. Тэд туршлагын хувьд ч Францаас илүү. Хорватын бүрэлдэхүүнд буй тамирчдын шигшээдээ тоглосон тоог хооронд нь нэмвэл 1014 болж байгаа бол Францынх 682. 

Багуудын мэдээлэл

Францын шигшээ багаас Блэис Матүиди бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцохгүй байх магадлал өндөр. Тэрбээр Бельгийн эсрэг тоглолтонд Эдэн Азартай мөргөлдсөний улмаас ийнхүү тоглолтыг өнжихөөр болоод буй.

Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич багт бэртэлтэй тоглогч байхгүйг мэдэгдсэн. Гэвч Иван Перишич баасан гарагт болсон бэлтгэлд бэртлийн улмаас оролцоогүй байна. Мөн Хорватын шигшээ баг дээр дурьдсанчлан гурван удаа цаг сунгаж тоглосон тул ядралт ихтэй байгаа. Английн эсрэг тоглолтонд ачааллаас болж хэд хэдэн тоглогчийн шөрмөс нь татсан.

Тоглогч, дасгалжуулагчид юу ярив?

Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич : Финалын тоглолт болох гэж байна. Бид өрсөлдөгчөө ямар хүчтэй баг гэдгийг нь бодож тоглохгүй. Бид зөвхөн тоглолтоосоо кайф авахыг хичээж, өөрсдөөс гарч болох бүх зүйлээ дайчлан тоглоно. Энэ тоглолтонд өрсөлдөгчөө илүү анхаарч, өрсөлдөгчөө ямар байхыг бодож тоглох ёсгүй. Өөрсдөндөө анхаарч тоглох нь зүйтэй. Энгийнээр бол бид энэ мөчид гарч ирэх, энэ тулаанд тулалдах эрхтэй баг гэж бодож байна.

Златко Далич өмнө нь Сауди Араб, АНЭ улсуудад ажиллаж байв (Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Францын ахлагч, хаалгач Уго Лорис: Маргааш миний карьерын хамгийн чухал тоглолт байх болно. Бид сэтгэлзүйн хувьд, бие махбодын хувьд гээд бүх талаараа өндөр түвшинд тоглоход бэлэн. Энэ тоглолт финалын тоглолт учраас маш онцгой тоглолт болох учиртай. Энэ бол дэлхийн аваргын финал. Тийм учраас бид сайтарч төвлөрч өөрсдийн зорилгодоо хүрэх ёстой.

Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам: Энэ тоглолтон дээр баримтлах гурван чухал зүйл байна. Нэгдүгээрт бид өмнөхөөсөө илүү тоглох хэрэгтэй, мөн өөрсдөнтөө итгэлтэй байх хэрэгтэй. Эцэст нь маш сайн төвлөрч тоглох ёстой. Бид энэхүү тоглолтон дээр дээрх гурван зүйлийг хэрэгжүүлэхийн тулд хичээн бэлдэж байна.

Франц түрүүлвэл Дидье Дешам тоглогч, дасгалжуулагчийн хувиар аль алинаар нь дэлхийн аварга болсон 3 дахь хүн болно (Photo by David Ramos – FIFA/FIFA via Getty Images)

Бүрэлдэхүүн

Хорват

Хоёр баг гараандаа дорвитой өөрчлөлтийг оруулахгүй. Хорватууд эсрэг багийнхаа арга барилаас хамаараад төвийн хагас дээрээ өөрчлөлтуудыг оруулж байгаа. Мэдээж багийн гол тоглогчид болох Иван Ракитич, Лука Модрич нар үргэлж гараанд гарч буй. Төвийн гурван хагасын үлдсэн нэг нь эсрэг багийн арга барилаас хамааран өөрчлөгдөж байгаа. Үүнд Крамарич, Брозович, Бадель нар багтаж байгаа.

Лука Модрич одоогоор 16 гоолын боломжийг үүсгээд байна. Багийнхнаасаа 2 дахин их боломжийг үүсгэжээ (Photo by Michael Regan – FIFA/FIFA via Getty Images)

Хэсгийн тоглолтонд Крамаричийг илүүд үзэж байсан хэдий ч хасагдах шатанд Брозович илүү дээр сонголт болсон. Крамарич гарч буй нөхцөлд Ракитич, Модрич нар ард нь байрлана. Тухайн нөхцөлд Хорватын хамгаалалт харьцангуй сул болох аюултай. Тиймээс Франц шиг чадварлаг довтолгооны эсрэг Брозович, Бадель гэсэн сонголт хавьгүй дээр болов уу. Гэхдээ одоогоор ганцхан тоглолтонд оролцоод буй Баделийг финал дээр шууд гараанд гаргах нь магадлалын хувьд бага. Тиймээс төвд Брозович, Ракитич, Модрич нар тоглох магадлалтай байна. Бусад байрлалууд дээр ямар нэгэн өөрчлөлт орохгүй.

Франц

Францын шигшээ баг бэртлийн асуудлаас болж Матүидиг биш Толиссог сонгох шаардлагатай болж магадгүй. Бусад байрлалууд дээр ямар нэгэн өөрчлөлт орохгүй болов уу. Дешам Жируд найдан сүүлийн тоглолтуудад бүгдэнд нь гараанд үзүүрийн довтлогчоор гаргасан ч одоог болтол нэг ч хаалганд онож цохиогүй байна. Гэхдээ Дешам Жируд дахин найдаж гараанд гарах магадлал өндөр. Асуудлын гол нь Франц Жирутай хувилбараараа сайн тоглож байгаа. Жируг суулгасан тохиолдолд өөр төвийн сайн довтлогч байхгүй учраас 4-3-3 гэсэн хувилбар дээр Гризманыыг төвдөө тоглуулж, хоёр жигүүрт нь Мбаппэ, Дэмбэлэ нарыг тоглуулах учиртай. Энэхүү хувибларыг Австралын эсрэг нээлтийн тоглолтондоо ашигласан хэдий боловч чанартай болоогүй билээ.

Оливье Жиру одоогоор 13 удаа хаалганд цохиод байгаа хэдий ч нэг ч удаа хаалгаа оноогүй (Photo by Lukas Schulze – FIFA/FIFA via Getty Images)

Мөн Дешамын арга барилыг харвал талбайн урд шугаманд 3 бөмбөг их авч тоглодог тоглогч байх нь Францд тийм ч ашигтай биш. Францын статистикийг харвал бөмбөг их эзэмшихийг төдийлөн хүсэхгүй байгаа. Талбайн голд Модрич, Дэ Броин төрлийн дамжуулалт, найруулгын мэргэжилтнүүд Францд байхгүй. Тиймээс хурдан эсрэг багтаа илүү бөмбөг эзэмшүүлж, Гризманн Мбаппэ нарын ур чадварыг ашиглан гоолын боломж үүсгэх оролдлогыг баримталж байна. Энэ тохиолдолд дахин нэг бөмбөг авч тоглодог Дэмбэлэ гараанд гарч, Гризманн үзүүрийн довтлогчоор гарах нь Францын хүсч буй тоглолт биш.

Дешам Сампаолигийн алдааг гаргахыг хүсэхгүй

Сампаолигийн гаргасан алдаатай төстэй нөхцөл үүснэ. Аргентины Сампаоли талбайд Меза, Павон гэх мэт бөмбөг авч тоглодог тамирчдыг ихээр гаргасан нь Мэссигийн бөмбөг эзэмших боломжийг багасгаж байлаа. Мэссигээр их шийдвэр гаргуулах уу эсвэл Меза, Павон гэсэн сонголт талбай дээр үүсч эхэлнэ. Үүн дээр Сампаоли алдсан болов уу. Түүн шиг Дешам Дэмбэлэг гаргавал Гризманн, Мбаппэ нарын бөмбөг эзэмшилт багасах нь гарцаагүй. Дэмбэлэ суусны дараачаар Жиру гараанд олигтой боломжийг үүсгээгүй ч Гризманн, Дэмбэлэ нар их бөмбөг эзэмших болж ихэнх гоол тэдний ачаар орсон.

Тэд талбайн төвд бөмбөгийг удаалгүй Погбагаар дамжин бөмбөгийг урагш нь хурдан залгуулахыг хүсч байгаа. Ливерпүүл сайн найруулагчгүй учраас хагасдаа бөмбөгийг удаалгүй урагшаа залгуулах хувилбарыг улиралд ашигласан. Үүнтэй төстэй үзэгдэл Францд харагдаж буй. Төвийн хагасуудын бөмбөг эзэмшиж буй тоо, дамжуулалтын тоо тийм ч өндөр биш байна.

Статистик

  • Францчууд өмнө нь Хорваттай 5 удаа учраа таарахдаа ялагдаж үзээгүй. Гуравд нь хожиж байсан бөгөөд албан ёсны тэмцээнд 3 удаа таарч байжээ.
  • 1998 оны дэлхийн аваргад хоёр баг хагас шигшээд таарч байсан бөгөөд Францчууд 2-1-ээр буулган авч улмаар тухайн дэлхийн аваргад түрүүлж байсан
  • Францчууд Оросд одоогоор 5 ялалтыг байгуулахдаа бүгдэнд нь эхний гоолыг оруулжээ. Тэд тэргүүллээ эсрэг багтаа бараг алдаагүй. Тэмцээний туршид ердөө 9 минут л эсрэг баг нь тэднээс гоолоор илүү гарч тэргүүллийг авсан нь Аргентин байлаа.
  • Францчууд Хорватаас хавьгүй цөөн минут тоглосон. Хорватчууд хасагдах шатандаа бүгдэнд нь цаг сунгаж тоглосон бөгөөд 2-д нь торгуулийн цохилтоос ялалтыг авсан юм.
  • Дидье Дешамын залуус Хорватчуудаас хавьгүй бага бөмбөг эзэмшилтийг хийж байгаа. Тэдний нийт өгсөн дамжуулалтын ердөө 60 хувь нь л эсрэг багийн талбайд хийгдсэн байна.
  • Оливье Жиру одоогоор 13 удаа хаалганд цохьсон хэдий ч нэг ч удаа хаалгаа оноогүй.
  • Хорватын шигшээ багийн хөндлөн дамжуулалт аюултай байгаа. Английн эсрэг тэнцээний чухал гоолоо хөндлөн дамжуулалтаас оруулсан Хорватууд энэ дэлхийн аваргад Францаас хоёр дахин их хөндлөн дамжуулалт өгсөн байна.
  • Антуан Гризманн болон Иван Перишич нар финалд оролцох бүх тоглогчдоос хамгийн их хаалганд цохилтыг хийжээ. Францаас Гризманн 9 удаа хаалганд оновчтой цохиж 3 гоолыг оруулсан.

Франц Хорват

Vote to see the results
30% - 6 votes
30% - 5 votes