2008 оны хүрэл бөмбөгийн эзэн Испанийн алдарт довтлогч Фэрнандо Торрэс Японд ирлээ.
Алтан жаал хочит Торрэс Японы Саган Тосу багтай тоглохоор ирж буй нь энэ юм.
Сүүлийн жилүүдэд Японы лиг алдартай тоглогчдыг лигтээ ээлж дараалан элсүүлэх болсон. Наран улсын лигт ирж буй ээлжит тоглогч нь 2010 оны дэлхийн аварга Фэрнандо Торрэс боллоо.
Түүний өмнө Андрьес Иньеста, Лукас Подолски нарын шилдгүүд J-League -т нэгдээд байсан юм.
Торрэсийн хувьд өмнө нь Ливерпүүл, Челси, Атлетико Мадрид клубуудэд тоглож байсан юм.