Шуум

Наполи Давид Луизийг сонирхож байна

Английн Челси клубын хамгаалагч цагтаа дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч болж байсан Бразил залуу Давид Луизийг Италийн Наполи клуб сонихож байгаа гэж Италийн хэвлэлийн агентлаг Il Mattino мэдээллээ. 31 настай хамгаалагчийн төлөө Наполи багийхан 30 сая евро төлөхөд бэлэн байгаа аж.

Луиз өнгөрсөн улиралд Челсигийн төлөө лигийн хүрээнд ердөө арван удаа тоглосон бөгөөд 2-р сард болсон Уатфордод 4-1 харьцаатай хожигдсоноос хойш огт гараанд гараагүй бөгөөд энэ удаагийн ДАШТ-д Бразилийн шигшээ багт дуудагдаагүй билээ.