ДАШТ

Герман, Өмнөд Солонгос тоглолтын өмнө

(Photo by Stuart Franklin – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Манай цагаар 22:00 цагаас Герман Өмнөд Солонгос, Швед Мексик гэсэн ‘F’ хэсгийн амьдрал шийдэх тоглолтууд явагдна.

Хоёр тоглолт хоёул өндөр ач холбогдолтой тоглолт болох бөгөөд Герман, Швед, Мексик гуравт аль алинд нь хэсгээс гарах мөн гарахгүй байх боломж байгаа юм.

Германы шигшээ багийн хувьд нээлтийн тоглолтод Мексикд хожигдож тэмцээний эхний том сенсаацыг дэгдээсэн. Улмаар заавал хожих ёстой хоёр дахь тоглолт тун хүнд уур амьсгал дунд явагдсан. Гэсэн ч Герман машины мотор нь гэж зүйрлэж болох Тони Кроос төгсгөлийг үнэхээр гайхалтай хийж 3 оноог өөрсдийн болгосон.

Өрсөлдөгч Өмнөд Солонгосын шигшээ багийн хувьд хоёр тоглолтоос оноо авч чадаагүй. Энэ тоглолт ямар ч үр дүнгээр тэдний талд дууссан бай дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон билээ.

Шин Тае Ён: Бидэнд системийн асуудал байна. Бид хэрхэн дотоодын лигээ мөн залуу тамирчдаа сайжруулах вэ гэдэг талаар бодох ёстой. 

Тоон мэдээлэл

Хоорондын тоглолт

  • Тэд хоорондоо нийт 3 удаа учраа тааран тоглож байсан.  Үүний хоёр нь ДАШТ -ий хүрээнд болж байжээ. Тус хоёр тоглолтод Германчууд илүүрхэж байсан байна. Харин 2004 онд явагдсан нөхөрсөг тоглолтод Өмнөд Солонгосчууд ялалт байгуулж байжээ.

Герман

  • Германы шигшээ баг түүхэндээ хэзээ ч хэсгийн шатнаас тэмцээнийг өндөрлүүлж байгаагүй.
  • Германчууд ДАШТ -д Азийн багуудтайт тоглосон нийт 5 тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулж байсан ба нийт 19 гоол оруулжээ. Мөн гуравт нь өрсөлдөгч багтаа гоол алдаагүй байна.
  • Тони Кроос ДАШТ -д тоглосон 5 тоглолтдоо 5 гоолд оролцжээ. 3 гоол 2 гоолын дамжуулалт
  • Хоёр тойргийн дараах байдлаар Иошуа Киммих 22 удаа хөндлөн дамжуулалт өгсөн нь бүх тоглогчдыг тэргүүлэх үзүүлэлт аж.

Өмнөд Солонгос

  • Тэд эхний хоёр тоглолтдоо хоёуланд нь торгуулийн цохилтоос гоол алдсан бөгөөд өмнө нь ДАШТ -ий 29 тоглолтдоо ердөө нэг л торгуулийн цохилт алдаж байжээ.
  • Тэд ДАШТ хүрээнд 4 тоглолт дараалан хожигдоод байна. Өмнөд Солонгосчууд 1986 -1990 оны хооронд үзүүлж байсан тааруу амжилтаа давтаж байгаа нь энэ юм.
  • Сон Мексикийн эсрэг 8 цохиж 1 гоол оруулсан.