ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөх шатандаа орж байна. Өчигдөр A, B хэсгүүдийн дараагийн шатанд өрсөлдөх, болон тэмцээнээ өндөрлүүлэх багуудын нэрс тодорсон. Тэгвэл эдгээр тоглолтуудын эргэн тойронд болсон үйл явдал, статистик мэдээллүүдээс уншигч та бүхэнд хүргэе.

4
Мароккогийн шигшээ баг Испанитай хийсэн тоглолтын эхний хагаст 4 шар хуудас авсан. Харин ДАШТ-ий рекорд нь нэг үед 5 шар хуудас авсан байдаг бөгөөд 1994 оны ДАШТ-ий үеэр Нидерландын шигшээ багийн эсрэг тоглолтонд мөн л Мароккогийн баг энэ рекордыг тогтоож байсан.

45
Египетийн шигшээ багийн хаалгач Эссам Эл-Хадари 45 насандаа Сауди Арабын эсрэг гараанд гарч тоглосноор ДАШТ-д тоглосон хамгийн хөгшин тоглогч болсон. Мөн тэрээр энэ тоглолтонд торгуулийн цохилт хаасан.

7
Луис Суарез Уругвайн шигшээ багийн төлөө ДАШТ-ийн 7 дахь гоолоо орууллаа. Энэ нь домогт Оскар Мигезийн (8) дараа орох үзүүлэлт болоод байна. Суарез энэ рекордыг дараагийн шатны тоглолтуудад эвдэх боломжтой.

2
Эдинсон Кавани Уругвайн шигшээ багийн төлөө 3 ДАШТ-д гоолдсон 2 дахь тоглогч. Харин эхнийх нь Луис Суарез...

3
Уругвайн шигшээ баг хэсгийн шатанд ганц ч гоол алдалгүйгээр 3 тоглолтондоо бүгдэд нь хожсон. Тэгвэл энэ амжилтыг хамгийн сүүлд 1998 онд Аргентины шигшээ үзүүлж байв.

12
Египетийг 2-1 харьцаатай хожсоноор Сауди Арабын шигшээ баг ДАШТ-д 12 дараалан хожил авч чадаагүй хар цувралаа зогсоосон бөгөөд энэ хугацаанд 2 тэнцэж, 10 хожигдсон. Тэд хамгийн сүүлд 1994 оны АНУ-д зохион байгуудагдсан ДАШТ-д Белгийн багийг Саид Ал-Овайраны оруулсан цорын ганц гоолын ачаар хожсон.

50
Мохамед Салах 2017 оны 7-р сард Ливерпүүлд нэгдсэнээсээ хойш клуб болон шигшээ багийнхаа төлөө 50 гоолыг оруулсан. Тэрээр энэ гоолын босгонд хүрэхэд ердөө 58 тоглолтыг зарцуулжээ.

19
2018 оны ДАШТ эхэлснээс хойш одоогийн байдлаар 19 торгуулийн цохилтыг шүүгч заагаад байгаа юм. Харин өмнөх жил жилийн ДАШТ-д хэзээ ч ийм хэмжээний торгуулийн цохилт өгч байгаагүй. Шалтгаан нь: VAR

2006
Испаний шигшээ баг 2006 оноос хойш анх удаа ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтуудыг хожигдолгүйгээр дуусгаж чадсан. 2010 онд тэд "Алтан дагина" өргөсөн ч нээлтийн тоглолтондоо Швейцарьт 1-0 харьцаатай хожигдож байв.

12
Иско шигшээ багийнхаа төлөө сүүлийн 15 тоглолтын 12 гоолд (10 гоол, 2 ассист) нь шууд ороцсон байна. Мөн Иаго Аспасын хувьд ч Испаний шигшээн төлөө сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд сүүлийн 8 тоглолтондоо 5 гоол оруулж 3 гоолын дамжуулалт өгсөн байна.