Швейцарын гараанд тоглож Бэхрами булчингийн бэртэлтэй байгаа. Гэхдээ тийм ч хүнд биш учраас гараанд гарах боломжтой. Хэрвээ Бэхрами тоглох боломжгүй болвол Фроилер түүнийг орлох бүрэн боломжтой. Бразилын шигшээ багтай тэнцээ авсан гараанд үүнээс өөр өөрчлөлт орохгүй.
Эхний тоглолтонд хожил байгуулсан Сербүүд ч гэсэн гараандаа өөрчлөлт оруулахгүй байх магадлал өндөр байна.
Сербүүд өмнөх тойрогт Коста Рикаг 1:0-ээр буулган авсан бөгөөд хожлын гоолыг Александр Коларов хаалттай цохилтоос оруулсан. Харин Швейцарчууд хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Бразилтай 1:1-ээр тэнцсэн бөгөөд Зубэр багтаа тэнцээг авчирсан билээ.
Бранислав Иванович одоогоор шигшээ багийн тамирчдаасаа хамгийн олон тоглолтонд оролцсон хөлбөмбөгчин бөгөөд өнөөдөр 104 дэх тоглолтоо хийх гэж байна.
Статистик
Хоёр багтай холбоотой
– Швейцарчууд Сербтэй анх удаагаа тоглох гэж байна
– Гэхдээ Сербийг Югославын харъяанд байхад 2 баг 13 удаа таарч байсан бөгөөд Швейцар 6 удаа, Серб 5 удаа хожиж байжээ.
– Хамгийн сүүлд дэлхийн аваргад 1950 онд таарахад Югослав хожиж байсан.
– Хамгийн сүүлд 2001 онд таарахад 2-1-ээр Югославчууд хожиж байсан бөгөөлд одоогийн Сербийн дасгалжуулагч Младен Кристаяич гоолдож байжээ.
– Швейцарчууд Югославыг хамгийн сүүлд 1983 онд хожсон.
Швейцар
– Швейцар сүүлийн 7 тоглолтондоо ялагдал хүлээгээгүй. 4 хожил 3 тэнцээ
– Тэд сүүлийн 23 тоглолтондоо ердөө ганц хожигдсон нь өнгөрсөн жилийн 10 сард Португалд хожигдсон хожигдол байв. Үлдсэн 22 тоглолтоос 16 хожил 6 тэнцээ авчээ.
– Зубэр сүүлийн 6 тоглолтонд 4 гоол 2 гоолын дамжуулалт өгөөл байна.
– Бэхрами Бразилын эсрэг тоглосноор Швейцарын түүхэндэх анхны 4 дэлхийн аваргад оролцсон тоглогч болсон.
– Лихтштайнэр дэлхийн аваргын 9 дэх тоглолтондоо оролцоно. Ингэснээр Швйцарын түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болж байна.
Серб
– Серб хожил байгуулвал хасагдах шатны эрхээ бүрэн авч 1998 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргын хасагдах шатанд гарна. Тэр үед Югослав нэртэй байсан.
– Тэдний дэлхийн аваргад авсан сүүлийн 4 хожил бүгд 1:0 гэсэн үр дүнгээри өндөрлөсөн
– Серб дэлхийн аваргын хэсгийн сүүлийн 6 тоглолтын 5-д нь хожигдсон.
– Александр Митрович Сербийн төлөө сүүлийн 17 тоглолтондоо 14 гоол оруулсан.