Наймаа

Эмрэ Жан албан ёсоор Ювентүсд

Ливерпүүлээс Ювентүсийг зорихоор болсон Эмрэ Жан өнөөдөр Турин хотод газардлаа. 24 настай Герман тоглогч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багтаж чадаагүй. Түүний хувьд ийнхүү Турин хотод ирж эмчлэгийн үзлэгээр орох гэж байгаа нь энэ билээ.

Ливерпүүл баг энэ сарын 8-ны өдөр Эмрэ Жаныг клүбээсээ явуулж байгаагаа мэдэгдсэн. Харин уг намай ийнхүү 2 долоо хоногийн дараа баталгаажиж байгаа нь энэ юм. Түүний хувьд 2014 онд Байер Ливеркузэн багаас Ливерпүүлд ирж байсан.

Тэрбээр энэ оны аваргуудын лигийн финалын тоглолтонд Ливерпүүлийн төлөө 167 дахь тоглолтоо хийсэн. Энэхүү тоглолт түүний Ливерпүүлийн төлөө хийсэн сүүлийн тоглолт байлаа. Уг тоглолтонд баг нь хожигдол хүлээж хоёрдугаар байранд орсон билээ.