ДАШТ

Тоглолтын өмнө: Аргентин – Хорват

(Photo by Mike Hewitt – FIFA/FIFA via Getty Images)

Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Хорхэ Сампаоли энэ тоглолтонд багийнхаа хувилбарыг 4-2-3-1-ээс 3-4-3 руу шилжүүлж магадгүй байна. Өмнөх тоглолтонд 4-2-3-1 хувилбараар тоглосон хэдий боловч 1-1 харьцаатайгаар тэнцсэн юм. 3-4-3 хувилбарыг урьдчилсан шатны сүүлийн тоглолт болох Эквадорын эсрэг ашиглаж 3-1 харьцаатайгаар ялалт байгуулж байсан.

Бока Хуниорс багийн жигүүрийн тоглогч Кристиан Павон энэ тоглолтонд гараанд гарах магадлал өндөр байна. Мөн Меркадо болон Акунья нар 3-4-3 хувилбараас шалтгаалан гарч магадгүй.

Хорватын шигшээ багийн сэлгээний нэг сайн довтлогчоо алдсан. Тэрбээр Нигерийн эсрэг тоглолтонд талбайд гарахаас татгалзсан бөгөөд бэртэлтэй гэж дасгалжуулагчдаа худлаа хэлсэн. Үүнээс болж дасгалжуулагч Златко Далич түүнийг гэрт нь буцаасан.

Хорват өмнөх тоглолтонд төвийн хагас дээр хамгаалалтын тоглогч гаргаагүй. Энэ удаад хүчтэй довтолгоотой багтай тоглох тул Баделийг гараанд гаргаж Ракитич, Модрич хоёрын нэгийг урагшлуулна.

Мэсси эхний тоглолтонд Исландтай 1-1-ээр тэнцэхэд нийт 11 удаа хаалганд цохьсон бөгөөд нэг ч гоол алдаагүй. Тус үзүүлэлтээрээ 1974 оноос хойшх нэг тоглолтонд хамгийн олон хаалганд цохьсон хэрнээ гоолдож чадаагүй тоглолт болсон.

Хорватчууд 2-0-ээр Нигерийг хожихдоо нээлттэй тоглолтоос 92 дахь минутанд л ганц удаа хаалганд онож цохьсон. Хоёр гоолын нэг нь авто гоол, нөгөө нь торгуулийн цохилтоос орсон. Тиймээс Хорватын довтолгоо эхний тоглолтон дээр тийм ч магтахуйц байгааг дурьдах нь зүйн хэрэг.

Статистик

Хоёр багтай холбоотой:

  • Өмнө нь хоёр баг хоорондоо 4 удаа тоглоход Аргентин 2 удаа, Хорват 1 удаа хожиж үлдсэн тоглолтонд тэнцсэн.
  • Дэлхийн аваргад хоёр баг ганц удаа таарч тоглосон нь 1998 он байв. Хэсгийн тоглолтонд таарсан хоёр багийн тоглолтонд Аргентинчууд 1-0-ээр ялалт байгуулсан. Гэвч Хорватчууд тухайн дэлхийн аваргад Аргентинаас илүү амжилт үзүүлж 3-р байранд орж байлаав

Аргентин:

  • Аргентин хамгийн сүүлд 1974 онд эхний хоёр тоглолтондоо хожиж чадаагүй.
  • Тэд дэлхийн аваргын хэсгийн тоглолтонд хамгийн сүүлд 2002 онд хожигдсон. Англид 1-0-ээр хожигдсон. Түүнээс хойш хэсгийн шатанд 12 хожиж 3 тэнцсэн.
  • Сэрхио Агуэро Аргентины төлөө хийсэн сүүлийн 4 тоглолтондоо 4 гоол оруулсан.
  • Лионэл Мэссигийн дэлхийн аваргад хийсэн сүүлийн 21 цохилт бүгд гоол болоогүй.
  • Гэхдээ тэрбээр Аргентиний төлөө хийсэн сүүлийн 17 тоглолтондоо 14 гоол хийгээд байгаа. Сүүлийн 4 тоглолтонд нь 6 гоол хийсэн. Эквадор, Гаити улсуудын эсрэг хэттрик хийсэн.

Хорват:

  • Хорват хожил авбал 1998 оноос хойш дэлхийн аваргад анх удаагаа дараалсан хожил авна.
  • Хорват дэлхийн аваргын хэсгийн 2 дахь тоглолтондоо хэзээ ч хожигдож үзээгүй. 3 хожил, 1 тэнцээ авсан. Тус тоглолтуудад ганцхан гоол алдаж байсан. 2002 онд Италийг 2-1-ээр хожихдоо нэг гоол алдсан.
  • Хорватчууд өмнөд америкийн багийн эсрэг хийсэн дэлхийн аваргын тоглолтондоо хожиж үзээгүй.
  • Тэд Нигерийг нээлтийн тоглолтондоо 2-0-ээр буулгаж авсан хэдий ч нээлттэй тоглолтоос нэг л удаа хаалганд онож цохьсон. 92 дахь минутанд анхны хаалганд оносон цохилтоо хийсэн. Орсон хоёр гоолын нэг нь авто гоол, нөгөө нь торгуулийн цохилтоос орсон.