ДАШТ

Мэсси бүх цаг үеийн шилдэг болохын тулд дэлхийн аваргад түрүүлэх албагүй

Аргентины шигшээ багийн довтлогч асан Эрнан Креспо Мэссиг бүх цаг үеийн шилдэг тоглогч болохын тулд дэлхийн аваргад түрүүлсэн байх албагүй хэмээн ярилцлага өглөө. Мэсси 2018 оны дэлхийн аваргын эхний тоглолтоо Исландын эсрэг хийж торгуулийн цохилт алдсанаар тоглолтыг өндөрлүүлсэн билээ.

Тэрбээр Барсэлона багт 14 улирлыг үдэхдээ 32 цомд түрүүлж, 5 удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болсон юм. Гэвч түүний хувьд дэлхийн аваргад түрүүлж үзээгүй.

“Маш олон тоглогчид дэлхийн аваргад түрүүлээгүй хэдий ч гайхалтай дурсамжуудыг бидэнд үлдээсэн байдаг. Мэсси бол гайхалтай тоглогч. Би түүний тоглолтыг үзэх үнэхээр их дуртай бас тэр их сайн залуу шүү. Тэр дэлхийн аваргад түрүүлэх эрхтэй хүн. Хэрвээ тэр дэлхийн аваргад түрүүлж чадвал гайхалтай гэдгээ нотлох болно. Гэхдээ түрүүлээгүй байсан ч тэр агуу тоглогч хэвээрээ л байх болно’ хэмээн BBC-д Эрнан Креспо ярилцлага өгчээ.

Мэсси дэлхийн аваргад 4 дэх удаагаа оролцож байна. Өмнөх 3 дэлхийн аваргад бүгдэнд нь Германы шигшээ багт хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан. Мэсси 2014 онд Аргентины хамтаар дэлхийн аваргын финалд гарсан бөгөөд өөрөө тус тэмцээний шилдэг тоглогч болж байсан билээ.

Та Креспотой санал нийлж байна уу?

Vote to see the results
32% - 20 votes
32% - 4 votes