ДАШТ

Дани, Австрали тоглолтын өмнө

(Photo by Lars Ronbog / FrontZoneSport via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах XXI тэмцээний ‘C’ хэсгийн хүрээнд явагдах Дани болон Австралийн шигшээ багуудын тоглолт явагдхад хэдхэн цаг үлджээ.

Тоттенхэмийн хагас хамгаалагч Кристиан Эриксэн тэргүүтэй Данийн шигшээ баг Ази тивийг төлөөлөн оролцож буй Австралитай нүүр тулах юм.

Данийн шигшээ эхний тоглолтдоо өрсөлдөгчөө 1:0 -ийн харьцаатай хожиж 3 оноотой болсон бол Австраличууд хэсгийн хамгийн хүчтэй баг болох Францтай тоглож хожигдсон.

Хоёр багийн хувьд хоёуланд тун хариуцлагатай тоглолт юм. Австрали өмнөх тоглолтоос оноо алдсан учир энэ тоглолтоос заавал хожил авах ёстой тоглолт. Эс бөгөөс Марокко, Саудын Арабын адилаар онгоцны билетээ эрт захиалах болох юм.

Харин Данийн шигшээ багийн хувьд энэ тоглолтоос оноо зулгааж чадвал дараагийн шатанд шалгарах үүд нээгдэх учиртай.

Багуудад аль алинд нь азаар бэртэлтэй, өнжих тамирчин байхгүй нь тоглолтыг улам сонирхолтой болгох юм.

Статистик

Хоёр багтай холбоотой:

  • Энэхүү тоглолт хоёр багийн учраа таарч буй 4 дэх тоглолт. Харин дэлхийн аваргад таарч буй анхны тохиолдол юм.
  • Австраличууд европчуудын эсрэг хийсэн сүүлийн 9 тоглолтоос 7 хожигдсон. Үлдсэн хоёр тоглолтоос нэг хожиж нэг тэнцсэн. Нэг хожил нь 2010 онд Себрийг хожсон тоглолт байв.

Дани:

  • Дани энэ тоглолтонд хожвол 1986 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргын нээлтийн хоёр тоглолтондоо хоёуланд нь хожно.
  • Даничуудын дэлхийн аваргад оруулж байсан бүх гоол буюу 28 гоол 16-гийн талбай дотроос орж байсан.
  • Хаалгач Каспер Шмэйхэл Данийнхаа төлөө хийсэн сүүлийн 5 тоглолтондоо гоол алдаагүй. Сүүлийн 534 минут гоол алдаагүй байна.
  • Кристиан Эриксэн сүүлийн 14 тоглолтондоо 17 гоолд оролцоод байна. 12 гоол 5 гоолын дамжуулалт

Австрали:

  • Австраличууд дэлхийн аваргад хийсэн сүүлийн 4 тоглолтондоо бүгдэнд нь ялагдсан. Тэрхүү тоглолтуудад хамгийн багадаа 4 гоол алдсан байна.
  • Австраличууд дэлхийн аваргад түүхэн ганц тоглолтон дээр л гоол алдалгүй дуусгаж байсан. 1974 онд Чилитэй 0-0-ээр тэнцсэн.
  • Маил Единак Францын хаалганд гоолдож дэлхийн аваргын түүхэн дэх хоёр дахь гоолоо оруулсан. Түүнээс их гоол оруулсан Австралийн ганц тоглогч байгаа нь Тим Кэихилл. 5 гоол оруулсан.

TRB Corner Podcast #4