Албан ёсны

Манчетсэр Юнайтэд Фредийг авлаа

(Photo by Joosep Martinson – UEFA/UEFA via Getty Images)

Зун болж багуудын ерөнхий менежер, тоглогчдын төлөөлөгчдийн хувьд утсаа халтал ярьдаг үе ирээд байна. Багууд ирэх улиралдаа бэлдэж байх илүү хүчирхэг баг бүрдүүлэхээр ажиллаж байгаа энэ үед Манчестэр Юнайтэд албан ёсоор Фредийг худалдан авлаа.

Түүнийг авахын тулд Манчестэр Юнайтэд клуб Шахтар Донецк клубд 47 сая фунтыг төлж байгаа юм.

Талбайн төв хэсэгт тоглодог Бразил хагас хамгаалагчтай Манчестэр Юнайтэд 5 жилийн гэрээ үзэглэжээ.

Энэ шилжилтийн талаар Жосе Моуринью:

‘Фред бусад хамгаалагчид дээр нэмэгдэж ирлээ.’ Бидэд түүний бүтээлч байдал, дамжуулалтын чадвар бидний тоглолтыг илүү чанаржуулж сайжруулах болно. 

Манчестэр Юнатйэд клуб шинэ тамирчнаа танилцуулах тал дээр бусад багуудаас онцгойрч байна. Өмнө нь тэд Алексис Санчесийг сүр дуулиантай танилцуулж байсан юм.

Фред Бразилын шигшээ багийг төлөөлөн ОХУ -д ДАШТ -нд оролцож байгаа юм. Тэрээр солилцооны талаар:

Манчестэр Юнайтэд бол Дэлхийн хамгийн шилдэг баг. Би гайхамшигтай багийн нэг хэсэг болж төлөөлнө.

Жосетой хамт ажиллана. Тэрээр дасгалжуулагчийн хуваарь маш олон цом хүртсэн. Ийм боломжийг алдаж болохгүй. Би бэлтгэлдээ явахыг мөн багийнхантайгаа уулзахыг хүлээж тэсэхгүй нь. Би Шахтар Донецк багийнханд баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн бүхэнд нь. 

Одоо миний хувьд маш чухал үе ирээд байна. Би бүх анхаарлаа шигшээ багийнхаа төлөө Дэлхийн аварга болоход зориулна.