Англи болон Тунисын шигшээ багийн тоглолтонд 82 минутыг талбайд өнгөрүүлсэн Дэлэ Алли тус тоглолтыг бэртлийн улмаас дуусгасан байна. Эмч нар одоогоор албан ёсны хариуг гараагүй байгаа ч Дэлэ Алли Панамтай хийх тоглолтын бэлтгэлийг өнжиж байгаа аж.
Тоттэнхэмийн төвийн хагас хамгаалагч Алли Английн шигшээ багтаа довтолгооны гол тоглогчдын нэгээр нэрлэгдэж байгаа. Хэрвээ тэр тоглолтонд оролцох боломжгүй болвол оронд нь Эрик Дайер талбайд гарч Англи илүү хамгаалалтын хувилбараар тоглох боломжтой. Эсвэл Челси багт тоглож байсан Кристал Паласын Рубэн Лофтус-Чик тоглож магадгүй юм.
Английн шигшээ баг хоёрдугаар тойргийн тоглолтоо 6-р сарын 24-нд Монголын цагаар 20:00-ээс Панамын эсрэг хийнэ.