ДАШТ

Испани, Иран тоглолтын өмнө

(Photo by Simon Hofmann – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ‘B’ хэсгийн хүрээнд явагдах Испани болон Ираны шигшээ багуудын тоглолт шөнө 02:00 цагаас явагдах билээ.

Хэсгийг тэргүүлэгч Ираны шигшээ баг энэ тоглолтоос оноо салгаж чадвал дараагийн шатанд шалгарах боломж нээгдэх тоглолт бол Испаничуудын хувьд алдах эрхгүй тоглолт болох юм.

Испани эхний тойрогт хэсгийн төдийгүй тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг Португалийн шигшээ багтай тоглож Роналдугийн ‘шоу’ -ны хохирогч болсон билээ. Испани 3:3 Роналду. Улмаар нэг оноо авсан хэрвээ дараагийн тоглолтуудад оноо алдвал хоёр ДАШТ дараалан хэсгийн шатнаас мултрах эрсдэлтэй нүүр тулах юм.

Харин Ираны шигшээ багийн хувьд эхний тойрогт Африк тивийн аварга Мароккотой тоглож эцсийн мөчид азаар ялалт байгуулсан. Тэд хоёр дугаар хагаст өрсөлдөгч багийн хаалгаруу цохиж чадаагүй ч гоол оруулж чадсан юм.

Хаалгач Давид Дэ Хеа маш бүдүүлэг алдааг гаргаж тун хямд гоолыг хаалгандаа алдав. (Photo by Fatih Aktas/Anadolu Agency/Getty Images)

Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлош Куэирош:

‘Хэрвээ Ирантай хийсэн тоглолт бидэнд Дэлхийн аваргын шигшээ тоглолт шиг байсан гэвэл Испанитай хийх тоглолт Ертөнцийн аваргын шигшээ тоглолт байх болно.’

Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Иско:

‘Энэ тоглолт бидний хэр хол явахыг шийдвэрлэх чухал тоглолт.’ Бид эхний минутаас эхлэн гоол оруулхыг хүсэж байна. Гэвч энэ тийм ч амар байхгүй болов уу. 

Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Тэдний хоорондоо тоглох эхний тоглолт
  • Иран Европын багуудтай тоглосон сүүлийн 6 тоглолтоос хожил авч чадаагүй. 5 хожигдол, 1 тэнцээ.
  • Испани хамгийн сүүлд Азийн багт хожигдсон тохиолдол нь 2002 оны ДАШТ -ээр Солонгост хожигдож байв. Үүнээс хойш 2 хожиж, 2 хожигдоод байна.
Ираны шигшээ баг эцсийн мөчид ялалт байгуулав. (Photo by Patrick Smith – FIFA/FIFA via Getty Images)

Иран

  • Марокког 1-0 -ээр хожихдоо хоёр дугаар хагаст нэг ч удаа хаалганд цохилгүйгээр хожсон нь 1966 оноос хойшхи анхны тохиолдол болсон.
  • 94 минут 6 дахь секундэд орсон хожлын гоол нь 2006 оны ДАШТ -д Франческо Тоттигийн Австралийн эсрэг оруулсан(94:26) гоолоос хойшхи хамгийн сүүлд орсон хожлын гоол болсон.
  • Тэдний сүүлийн сүүлийн 3 ДАШТ дэх бүх гоол сүүлийн 15 минутад орсон. Мөн тэд түүхэндээ 36 дахь минутаас өмнө гоол оруулж үзээгүй.
  • Иран 2006 оны ДАШТ -ээс хойшхи Азийн анхны хоёр дараалсан хожил байгуулсан баг болсон.

Испани

  • Испани сүүлийн 4 ДАШТ -ий тоглолтдоо 10 гоол алдаад байна. Тэд үүнээс өмнөх 15 тоглолтдоо уг үзүүлэлтийг үзүүлж байв.
  • Диего Коста сүүлийн 8 гараанд гарсан тоглолтдоо 8 гоол оруулаад байна.
  • Диего Коста хоёр удаа хаалганд цохиж 2 гоол оруулсан.
  • Испани сүүлийн 5 ДАШТ -ний хоёрт нь хэсгийн шатнаас цааш шалгараагүй.
  • 2010, 2014, 2018 оны ДАШТ -ий нээлтийн тоглолтоос бүтэн 3 оноо авч чадсангүй.