ДАШТ

Колумб, Япон тоглолтын өмнө

(Photo by Maja Hitij – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээий эхний тойргийн сүүлчийн тоглолтууд явагдахад хэдхэн цаг үлджээ.

Ази тивийн хамгийн хүчирхэг төлөөлөл гэгддэг Японы шигшээ баг, Радамэл Фалкао Хамес Родрегэс тэргүүтэй Японы шигшээ багтай ‘H’ хэсгийн тоглолт хийх юм.

Хоёр баг өмнө нь 2014 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг хэсэгт орж байсан билээ.

Колумбын шигшээ багийн довтлогч Луис Муриел:

‘Миний бодлоор Япон хүчирхэг баг. Яг л бусад Ази багууд шигээ. Тэдний шилжилтийн хурд, тэд маш хурдтай хамгаалалтаас довтолгоонд довтолгооноос хамгаалалтад шилжиж чаддаг.

Тэгэхээр бид тэдний хурдтай довтолгооныг зогсоох ёстой. Хэрвээ тэгж чадвал бид сөрөг довтолгоонд сайн байж чадна.

TRB Corner Podcast

Тоон үзүүлэлт

Хоорондын тоглолт

  • Колумб өмнө нь Япончуудад хожигдож байгаагүй.
  • Тэд хамгийн сүүлд 2014 оны ДАШТ -нд хэсгийн шатанд таарахад Колумб 4:1 -ийн харьцаатай хожиж байсан билээ.

Колумб

  • Колумб дэлхийн аваргын түүхэнд нийт 18 удаа гоолгүй тоглолт хийж байжээ.
    • АНУ 33
    • Австари 29
    • Колумб 18
  • ДАШТ -ий өмнө урьдчилсан 9 тоглолтод ердөө хоёр хожсон. (2 хожил, 2 тэнээ, 5 хожигдол) Австрали, Египтийн хаалганд гоол оруулж чадаагүй.
  • Колумб 2014 оны ДАШТ -ээр 4 хожсон нь түүхэнд үзүүлэлт байлаа. Тэд түүхэндээ 13 удаа хожиж байсан юм.
  • Хуан Куадрадо ДАШТ -нд нийт 4 гоолын дамжуулалт өгөөд байна.

Япон 

  • Цэнхэр Самурайнууд Өмнөд Америк тивийн багуудыг хожиж байгаагүй. 1 хожигдол, 3 тэнцээ.
  • Тэд өмнө нь 5 удаа ДАШТ -ий нээлтийн тоглолтод оролцож байсан бөгөөд ердөө 1 удаа ялалт байгуулж байжээ. 2010 Камеруны шигшээ багийг 1:0 -ээр хожиж байв.
  • Тэд Календарын жилд ердөө нэг тоглолтод ялсан нь Парагвайг 4:2 -ын харьцаатай хожсон тоглолт байв. Грек, Щвейцар, Украйнд хожигдож Малитай тэнцэв.
  • Кэисүкэ Хонда Японы шигшээ багийн сүүлийн 2 ДАШТ -ий Японы шигшээ багийн оруулсан зургаан гоолын тавд нь оролцсон.
  • Гэсэн ч Хонда сүүлийн 14 тоглолтдоо гоол оруулаагүй. Түүний Японы шигшээ багийн төлөө оруулсан сүүлийн гоол нь 2016 оны 9 дүгээр сард байв.