Бусад

Түүхэн дарангуйлагчид ямар багийг дэмждэг вэ?

Дэлхийн дахины анхаалын төвд буй Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзаттай холбогдуулан Football Tribe -аас та бүхэндээ нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.


Нэр: Сталин
Улс: ЗХУ
Дэмждэг Баг: Динамо Москва

 

ЗХУ -ын алдарт удирдагч Сталин Динамо Москва клубын хөгжөөн дэмжигч байжээ.


Нэр: Франчиско Франко
Улс: Испани
Дэмждэг Баг: Реал Мадрид

 

Түүнийг генерал Франко гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Өмнө нь Атлетико Мадридыг дэмжигч байсан тэрээр Эзэн хааны багийг дэмжих болсноор 1950 -аад оны дундаас эхлэлтэй Европ дахь ноёрхолыг эхлүүлж байсан.

Франчиско Франкогийн хувьд Барселонад ирж байсан Аргентина гаралтай Испани алдарт хөлбөмбөгч Алферадо Де Стефаног онгоцны буудал дээрээс ‘хулгайлж’ байснаараа хөлбөмбөгийн ертөнцөд танигдсан нэгэн билээ.


Нэр: Муаммар Кадафи
Улс: Ливи
Дэмждэг Баг:  Ливерпүүл

 

Ливийн дарангуйлагч Муаммар Кадафигийн гэр бүл хөлбөмбөгтэй ойр гэр бүл аж. Түүнийг хүү нь Италид хөлбөмбөгчин байсан. Кадафигийн ажлын ширээн дээр Ливерпүүл логотой кофены аяга байдаг байжээ.


Нэр: Муссолини
Улс: Итали
Дэмждэг Баг:  Болонья

 

Дэлхийн нэг хоёр дугаар дайнд Италийг удирдаж байсан Муссолини тухайн үедээ Болонья клубын дэмжигч байжээ. Түүний ноёрхлын үед Болонья түүхэн дэх хамгийн амжилттай он жилүүдээ үдэж лигтээ 6 удаа түрүүлж байсан юм.

Муссолинигийн хувьд 1938 оны Дэлхийн аваргаад тамирчиддаа холбоогоор ‘Хожил эсвэл Үхэл’ гэсэн сүрдүүлэг явуулж байснаар хөлбөмбөгийн ертөнцөд танигдсан эрхэм билээ.


Нэр: Адолф Хитлэр
Улс: Герман
Дэмждэг Баг: Шалке04

 

Дэлхийн хоёр дугаар дайны гол дүр Адолф Хитлер Шалке04 багийг дэмждэг байсан билээ. Тухайн үед Германы лигийн хамгийн хүчирхэг баг нь Шалке байв.


Нэр: Роберт Мугабэ
Улс: Зимвабе
Дэмждэг Баг: Челси

 

Африк тивийн Замвабе улсын Роберт Мугабе Челси клубын дэмжигч аж. Мугабэгийн гэр бүлийн хувьд хөлбөмбөгийн том фэн гэж ‘Daily Mail’ -д өгсөн ярилцлагадаа дурьдаж байв.


Нэр: Ким Жон Ун
Улс: Хойд Солонгос
Дэмждэг Баг: Интер Милан

 

Дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд тогтмол байдаг эрхмийн хувьд спорттой ойр. Түүний зөвлөхөөр NBA -ын алдрын танхимын гишүүн Денис Родман ажилладаг нь үүнийг илтгэнэ.

Түүнийг хэвлэлүүд цөөнгүй удаа Манчестэр Юнайтэд клубын хөгжөөн дэмжигч гэж мэдээлж байсан. Гэсэн ч түүний дотны найз Италийн улс төрч Антонио Раззигийн хэлж буйгаар Интер Милан клубын фэн ажээ.