ДАШТ

Роббье Уиллиамс Дэлхийн Аваргыг нээнэ!

(Photo by Marco Prosch/Getty Images)

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө 3 хоног үлдээд байгаа. Аливаа тэмцээн уралдааны нээлтийн үзүүлбэр тэмцээний голлох зүйлүүдийн нэг байдаг билээ. Олон хүмүүсийн хүлээж байсан хүлээлтүүдийн нэг задарч байна.

Нээлтийн тоглолт болох Саудын Араб болон ОХУ -ын тоглолтын өмнө Их Британийн алдарт дуучин Роббье Уиллиамс тоглохоор боллоо. Уиллиамсын хувьд одуудын оролцдог хөлбөмбөгийн хандивын тоглолтуудад тогтмол тоглолт хийдэг юм.

Angel‘, ‘She’s the one‘ гэх мэт сэтгэлд хоногшсон уянгалаг дуунуудтай Уиллиамсын хувьд Москвагийн алдарт Лужник цэнгэлдэхэд дуулах болсон талаараа:

‘Энэ бол миний хүүхэд насны мөрөөдөл. Мартагдашгүй тоглолт болно гэдийг та бүгдэд амлаж байна.’ 

гэж алдарт ‘Take That’ хамтлагийн гишүүн байсан Роббье Уиллиамс хэлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс шүгэл дугаархаас өмнөх 30 минутыг нээлтийн арга хэмжээнд зориулна гэж мэдээлж байна. Роббьегийн тоглолтод Оросын алдарт дуурийн дуучин Аида Гарифуллина, 1994, 2002 оны дэлхийн аварга Роналдо нар оролцох аж.

(Photo by Dave J Hogan/Getty Images)

Мөн хөтөлбөрт биднийг нэг сарын хугацаанд хөглөх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дууг дуулсан уран бүтээлчид ‘Live It Up’ дуугаа дуулах юм.

Сүлд дууг алдарт жүжигчин Уиил Смит, Колумбын поп од Ники Жэм, Косова гаралтай уран бүтээлч Эра Истрэфи нар дуулсан билээ.