Наймаа

Арсенал Барсагаас тоглогч авлаа

Шинэ менежертэй болоод буй Английн Арсенал баг Испанийн Барселона багаас 15 настай залуу тоглогч Хоэл Лопезыг авлаа.  Залуу зүүн жигүүрийн хамгаалагч Хоэл Лопезийг Каталоны баг үлдээхийг хүсч байсан ч тэрбээр альхэдийн Арсеналтай холбоо тогтоогоод байсан тул түүнийг явуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Арсеналчууд түүнийг авахаар хэдэн сарын турш хөөцөлдсөн бөгөөд Хоан Гамперын цомын үеэр түүнийг багтаа элсүүлсэн ажээ. Түүнийг худалдан авахад мөнгө зарцуулаагүй бөгөөд гэрээ нь дуусч тоглогч өөрөө Арсеналтай гэрээ байгуулахыг илүүд үзсэн байна.

Ла Масиагаас төрөн гарсан тоглогчид Барсагийнхаа ирээдүй болох нь олон байдаг ч энэ мэтчилэн өөр улсыг зорих нь ч элбэг. Саяхан мөн Пабло Мореног Ювэнтүс өөрийн болгосон билээ.