ДАШТ

ОХУ -ыг зорихгүй Германы 12 од

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлхээс 30 хоногийн өмнө Германы шигшээ багийн дасгалжуулагч Иохим Лёв урьдчилсэн бүрэлдэхүүнээ зарласан билээ.

Бүрэлдэхүүнд 2014 онд Дэлхийн Аваргын шигшээ тоглолтод алтан гоол оруулсан Марио Готцэг дуудаагүй нь олон хүнийг гайхшруулсан. Хөлбөмбөгчдийн арвин их сан, дундрашгүй нөөцтэй шигшээ багийн хувьд урьдчилсан бүрэлдэхүүнд багтаагүй өөрийгөө нэгэнтээ баталсан одуудыг танилцуулж байна.

Шигшээ багт багтаагүй тамирчид

Марио Готцэ

Германчуудыг 4 дэх удаагаа Дэлхийн аварга хэмээх цолыг хүртэхэд өндөр нөлөө үзүүлсэн хүн бол тухайн үед ердөө 22 настай байсан Марио Готцэ.

Гэвч энэ улиралд тэрээр хуучин шиг тоглолт эргүүлэх боломжтой тамирчин байх хэдий нь болжээ. Энэ улиралд бэртэл гэмтэл, муу формоосоо болж талбай дээр хангалттай удаан тоглож чадаагүй.

Ховедэс 

Шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд ч багтах боломжтой хамгаалалтын байрлалд тоглолтод Бэнэдикт Ховедэс энэ улиралд бэртэл гэмтлээс болж хангалттай минут тоглож чадаагүй юм.

Крамер

Хэрвээ та санаж байгаа бол Краммер 2014 оны ДАШТ -ний шигшээ тоглолтод Краммер гараанд, үндсэн бүрэлдэхүүнд багтаж багаа ялалтад хөтөлж байлаа.

Гэвч сүүлийн жилүүдийн таагүй форм түүнийг сэлгээний сандалд суух боломж ч олгосонгүй.

Мустафи

Арсеналын хамгаалалтын хамгийн найдвартай хүнээр нэрлэгдэж байсан ч бэртэл гэмтлээс салахгүй явсаар улирлыг өндөрлүүлсэн.

Вагнер

Роберт Левандовскигийн сэлгээний довтлогч Вагнер өвлийн солилцоо наймааны цонхоор ирснээсээ хойш 14 тоглолтод 8 гоол оруулсан ч үүнийг Иохим Лоёв хангалттай гэж үзсэнгүй.

31 настай Вагнерийн хувьд энэ ДАШТ нь түүний сүүлийн боломж нь байсан юм.

Үлрэйх

Шигшээн ахлагч Мануэл Ноёр удаан хугацаанд бэртэлтэй байж түүнийг клубдээ муугүй оролсон ч Аваргуудын лигт байж боломжгүй алдаа гаргасан нь магадгүй түүнийг Шигшээ багаас хасах шалтгаан болсон байх.

Эмрэ Жан

Түүний хувьд тун давгүй улирал болж өнгөрсөн. Олон талт тоглолттой Эмрэ Жаныг ирэх ДАШТ -д Германы шигшээ багт хамгийн их хэрэг болох хүнээр нэрлэж байсан ч удаан хугацааны бэртэл авснаар ОХУ 2018 -ыг өнжихөөс өөр сонголтгүй болсон юм.

Дахоуд 

Дахоуд бол Боруссиа Дортмундын дасгалжуулагч Стогерийн гол хөзөр нь. Гэвч ширүүн өрсөлдөөнтэй Германы шигшээ багт түүнийг багтаах зай байсангүй.

Набри

Түүний байрлал дээр хэтэрхий олон өндөр зэрэглэлийн тамирчидтай учир гэрээсээ Дэлхийн аварга үзэхээс өөр сонголтгүй юм.

Андрэ Шүрлэ

Германы шигшээ 2014 онд Дэлхийн аварга авчирсан хоёр тамирчнаа хоёуланг нь бүрэлдэхүүнд багтаасангүй. Андрэ Шүрлэгийн хувьд нэмэлт цагт оруулсан Марио Готцэгийн гоолын дамжуулалтыг өгсөн хүн юм.

Түүний сүүлийн хоёр улиралд үзүүлсэн тааруу тоглолт түүнийг шигшээ багаас хасч байна.

Макс Мэер

Макс Маерын хувьд тун догдлом улриал болж өнгөрсөн. Түүнийг Дэлхийн Аваргын дараагаар том багруу явах байх хэмээн таамаглаж байсан ч түүнээс ч өмнө явах боломжтой боллоо.

Маерыг Арсенал, Ливерпүүл клубууд сонирхож байгаа юм.

Ах дүү Бэндэр

Германы шигшээ багийн хамгийн их сонголттой, өндөр зэрэглэлийн тамирчид чуулсан төвийн хагас хамгаалалт, тасалгааны байрлалд тоглолдог ах дүү хоёр энэ удаад буйдан дээрээсээ ДАШТ -ийг үзэхээр боллоо.

Тэднээс гадна Дэлхийн аваргад тоглох боломжтой олон тамирчид байгаа нь Германы хөлбөмбөгчид ямар гайхалтай чадварлаг байгааг илтгэнэ.

Германы шигшээ баг хэр хол явах вэ?

Vote to see the results
30% - 44 votes
30% - 33 votes
32% - 5 votes
30% - 2 votes