Дэлхийн Аварга

Ирбахимович дэлхийн аваргад оролцохгүй

Шведийн алдарт хөлбөмбөгчин Златан Ибрахимович 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шведийн шигшээ багтаа дуудагдсангүй. Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Жанне Андерссон өчигдөр ОХУ-д Шведийг төлөөлж дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 23 тоглогчийг зарласан байна.

Шведүүд дэлхийн аваргад орохын төлөө сүүлийн тоглолтоо Италийн шигшээ багтай хийж ялалт байгуулсан бөгөөд түүний дараа Ибрахимович дэлхийн аваргад оролцох бордолтой байгаагаа хуваалцаж байсан юм. Удалгүй “Надгүй дэлхийн аварга хэзээ дэлхийн аварга шиг байж чадахгүй” гэж яриа өгсөн нь түүнийг дэлхийн аваргад тоглохоор шийдснийг илтгэж байлаа. Гэвч тэрбээр эцсийн шийдвэрийг өөрөө гаргаж тэмцээнд оролцохгүй байхаар шийдсэн ба Шведийн шигшээ түүнгүйгээр илүү чөлөөтэй тоглох боломжтой гэнэ.

Шведийн шигшээ багийн дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүн:

Хаалгач: Робин Олсен, Кристофер Нордфелт, Карл-Иохан Жонссон

Хамгаалагч: Андрес Гранквист, Виктор Линделоф, Микаел Лустиг, Лудвиг Аугустинссон, Понтус Яанссон, Эмил Крафт, Филип Хеландер, Мартин Олссон

Хагас хамгаалагч: Себастиан Ларссон, Густав Свенссон, Албин Экдал, Эмил Форсберг, Виктор Клаессон, Жимми Дурмаз, Маркус Рохден, Оскар Хильемарк

Довтлогч: Маркус Берг, Жон Гвидетти, Исаак Телин, Ола Тоивонен