Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай, онцгой тоглолт Италийн нийслэлд Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.
Сугалааны хамгийн хөнгөхөн сугалааг сугалж, эхний тоглолтоо ч төгс хийсэн Барселона клубыг хариу тоглолтод 3:0 -ийн харьцаа хожигдоно гэж хэн ч санаагүй бизээ.
Өнгөрсөн жилийн энэ үед Барселона клуб ПСЖ клубын эсрэг 4:0 -ээс гайхалтай эргэн ирэлтийг хийж нийлбэр дүнгээр 6:5 -н харьцаатай ялалт байгуулж байсан билээ. Үүнтэй ижил гэхдээ илүү гайхшруулсан “үзүүлбэрийг” Ромын цэргүүд толилууллаа.
Тоглолтын 6 дахь минутад Эдин Жеко, 58 дахь минутад торгуулын цохилтоос Даниел Дэ Росси, 82 дахь К.Манолас нар гоол оруулж цувралын дүнг 4:4 болгож эсрэг багийн талбай дээр олон гоол оруулсан гэдгээр өөрсдөдөө давуу тал үүсгэж Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа.
Барселона клуб Аваргуудын лигт Рома клубтэй тоглохоос өмнө хаалгандаа нийт 3 гоол алдаад байсан бол Ромад нийт 4 гоол алдаж Европын хамгийн том тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Мөн тэд Италид ирсэн сүүлийн 3 тоглолтоос нэг ч хожил авч чадаагүй байна.
Рома клубын түүхэн тоглолтыг үзүүллээ. Тэд 2003/2004 улирлын Депортиво, өмнөх улирлын Барселона гэсэн гурваас дээш бөмбөгний зөрүүгээс хожиж цааш шалгарсан баг боллоо. Шөвгийн дөрөвт шалгарч буй нь тэдний түүхэн дэх хоёр дахь тохиол болж байгаа ажээ. Өмнө нь тэд 1983/1984 оны улиралд шалгарч байжээ.