Наймаа

А.Марсьял шинэ гэрээнээс татгалзлаа

Зуны солилцоо наймааны цонх ойртсонтой зэрэгцэн багууд тамирчидтайгаа шинэ гэрээ байгуулах дээр голлон анхаарч байна.

Английн Манчестэр Юнайтэд клуб багийн залуу авьяастан Антони Марсьялд 5 жилийн хугацаатай шинэ гэрээ санал болгосон ч татгалзсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Ингэснээр 2019 онд гэрээ нь дуусах Франц эрийн хувьд ирэх зун багаа орхих нь тодорхой болж байна. Түүнийг Тоттэнхэм, Ювентүс, Атлетико Мадрид клубууд сонирхож байгаа юм.

Өдгөө 22 настай “Алтан жаал” шагналыг хүртэж байсан А.Марсьял 2015 онд Францын Монако клубээс 36 сая фунтээр Манчестэр Юнайтэд клубд ирж байсан билээ. Түүний тоглолт, амжилтаас шалтгаалж гэрээний нийт дүнг 58 сая фунт гэж үздэг юм.

Мөн Манчестэр Юнайтэд клубын хувьд ирэх зун гэрээ нь дуусах 3 тамирчинтайгаа гэрээ байгуулаагүй байгаа нь Дайли Блинд, Люк Шо, Мароун Фэллайни нар юм.