Европын хөлбөмбөг

Ю.Клопп: “Эмрэ Жаны улирал дууссан”

Ливерпүүл клубын дасгалжуулагч Юрген Клопп багийн фэнүүддээ нэгэн тааруу мэдээг дуулгасан нь Герман хагас хамгаалагч Эмрэ Жаны улирал дууссан талаарх мэдээ байлаа.

Түүний нуруундаа авсан бэртэл нь энэ улиралд дахин талбайд гарахгүй болгож байна. Тэрбээр гурав дугаар сарын дундуур Премьер лигийн хүрээнд Ватфордын эсрэг хийсэн тоглолтод нуруундаа бэртэл авсан юм.

Аваргуудын лигийн шөвгийн наймын хүрээн дэх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Эмрэ Жаны улирал дууссан эсэх талаар асуухад:

“Тийм,” “Хэрвээ чи долоо хоногийн дотор гурван ч (Лаллана, Матип, Жан) шилдэг тоглогчоо алдах нь мэдээж энэ нь сайнгүй зүйл.”

Эмрэ Жаны хувьд ирэх зун Английг орхиж Италийг зорих төлөвлөгөөтэй байгаа билээ. Түүний шинэ баг Ювэнтүс Турин байх юм.