ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр 03 сарын 27-д албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн Монгол шигшээ багтай тоглож Африк тивийн Маврикийн шигшээ багийн эсрэг тоглож 2:0 -н харьцаатай хожигдсон билээ.
Манай шигшээ багаас 30 гариу байрны урд бичигддэг Маврикигийн шигшээ багтай хоёр дахь тоглолтоо 3-р сарын 29 -нд хийлээ.
Хоёр багийн тоглолтын 11 дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоол оруулан, Монголын шигшээ тэргүүлээд эхэлсэн. Өнгөрсөн тоглолтод гараанд гарсан 10 тоглогч өнөөдрийн тоглолтын эхнээс тоглоогүй юм. Хоёр тоглолтод гараанаас оролцсон ганц тоглогч болох О.Мөнх-Оргилын оруулсан гоолоор, манай шигшээ эхний үед 1:0-ээр тэргүүлэв.
Сүүлийн хагаст хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг өрнүүлж байсан, Маврикийн шигшээгийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулсан юм. Түүний гоол шийдвэрлэх үед орсон ганц гоол байж, багууд үндсэн цагт 1:1-ээр тэнцлээ.
Хэдийгээр хожил авч чадаагүй ч дэлхийн чансаагаар 30 гаруй байрын урд бичигддэг Маврикийн багтай хоёр тоглосон нь манай залууст том туршлага боллоо.