Премьер Лиг

Майкл Каррик зодог тайлна

Манчестер Юнайтед клубын ахлагч, 36 настай Майкл Каррик энэ улирлыг дуусгаад мэргэжлийн спортоо орхино гэдгээ олон нийтэд албан ёсоор зарлалаа. Энэ улирал түүний хувьд сүүлчийн улирал болох юм.

Тэрбээр өмнө Манчестер Юнайтед клубт 2006 онд Тоттенхэм клубээс 18 сая еврогоор хүрэлцэн иржээ.  Харин Манчестер Юнайтед клубын төлөө 12 жил зүтгэхдээ 315 тоглолтод 17 гоолыг оруулжээ. Мөн Английн шигшээ  багийн нэрийн өмнөөс 2001 оноос зүтгэхдээ 31 тоглолтонд оролцжээ.

Каррикийн хувьд Манчестер Юнайтед клубын хамт:

-5 удаа Английн Премьер лигийн аварга /2006-07, 2007-08, 2008,-09, 2010-11, 2012-13/

-1 удаа ФА цом /2015-16/

-3 удаа Лигийн цом /2008-09, 2009-10, 2016-17/

-1 удаа Аваргуудийн лиг /2007-08/

-1 удаа Европа лиг /2016-17/

-1 удаа Клубуудын ДАШТ /2008/