Арсенал клуб Боруссия Дортмунд клубын довтлогч Пьер-Эмерик Обемянгийг албан ёсоор 56 сая фунт стерлингээр авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Габоны шигшээ багийн ахлагч төдийгүй дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгчдийн нэг Обемянгийн хувьд Арсенал клубт 56 саяаар хүрэлцэн ирснээр Арсенал клубын бүх цаг үеийн хамгийн тамирчин боллоо. Өмнө нь А.Лаказатте 53 сая, М.Өзил 47 саяар хүрэлцэн ирж байсан юм.
28 настай залуугийн хувьд Германы Боруссия Дортмунд клубын төлөө 2013 оноос хойш 213 тоглолтод 172 гоол, Бундеслигт нийт 144 тоглолтод 98 гоолыг оруулаад амжжээ.
Мөн Обемянг Габоны шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч /23 гоол/ төдийгүй 2015 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчин юм.