Албан ёсны

Прьемер Лигт тавтай морил Лукас Моура

Францын ПСЖ клубын Бразил жигүүрийн хагас хамгаалагч Лукас Моура Английн Премьер Лигийн Тоттенхэм клубд ирлээ. Өвлийн солилцоо наймааны цонх нээгдмэгц багаасаа явах боломжийг эрэлхийлж байсан Лукас 25 сая паундаар үнэлэгдэж хойд Лондонгийн багт ирж байна.

ПСЖ клубын өнгөрсөн зун хийсэн өндөр үнэтэй наймаанууд Лукасын клуб дэх орон зайг үгүй хийсэн бөгөөд өмнө нь багийнхаа гол тоглогчоор нэрлэгдэж байнга үндсэн бүрэлдэхүүнд багтдаг байсан бол энэ улиралд аваргуудын лигт нэг ч тоглолтод оролцоогүй юм.

Лукас Моура хувийн гэрээгээ хийсэн бөгөөд эмчийн үзлэгээр ороод амжсан юм.  Тэрбээр Манчестэр Юнайтэд клубтэй нэр холбогдоод байсан ч улаан чөтгөрүүд Алексис Санчесийг авснаар энэхүү наймааны боломж үгүй болсон юм. Улмаар Лондонд ирлээ.

Моура 2013 онд Бразилын алдарт Сао Пауло клубээс 33.5 сая паундаар ПСЖ клубд ирж байсан юм.

Энэ хугацаанд ПСЖ клубын төлөө 229 тоглолтод оролцож 46 гоол, 50 гоолын дамжуулалт өгчээ.

Лукас өмнө нь Лондонд 2012 оны Олимпоор ирэхдээ шигшээ багийн хамтаар хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр ПСЖ -тэй өнгөрүүлсэн 4 жил хагасын хугацаанд нийт 13 цом хүртжээ.

Л.Моура Тоттенхэм клубд идээшиж чадах уу?

Vote to see the results
31% - 49 votes
32% - 10 votes