Карабао цом Бусад

МАНЧЕСТЕР СИТИ ШИГШЭЭД ШАЛГАРАХАД НЭГ ШАТ ОЙРТЛОО

Өнгөрсөн шөнө Английн лигийн цомын /EFL/ хагас шигшээд учраа таарсан Манчестер Сити клуб талбай дээрээ Бристол Сити клубыг хүлээн авч, буулган авлаа.

Тус тоглолт “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, тоглолтын эхний үед довтолгооны санаачилга, үзүүлэлтээр талбайн эздийн давамгайлал дор явагдсан юм. Гэвч эхний үе дуусахаас өмнөхөн 44 дэх минутад Манчестер Сити клубын хамгаалагч Жон Стонес торгуулийн талбайд Бобби Рэйдийн довтолгоонд зөрчил гаргаснаар Бристол Сити клубээс торгуулийн цохилтийг хохирогч Рэйд өөрөө гүйцэтгэж, тоог 0-1 болгов. Тооны харьцааг дөнгөж нээсний дараа Манчестер Сити клубын довтлогч Стерлингийн хаалгачийг хэмжиж, хаалгаруу орж байсан бөмбөгийг Бристол Сити клубын төвийн хамгаалагч Флинт толгойгоороо хамгаалж, холдуулсан нь эхний үеийн хамгийн аюултай довтолгооний нэг байв.

Харин тоглолтын хоёрдугаар үе эхлээд 55 дахь минутад талбайн эздээс Стерлингийн өгсөн дамжуулалтыг Кевин де Бруней эсрэг багийн хаалганд амжилттай гүйцэтгэж, оноог тэнцүүлэв. Тоглолтын үндсэн цаг дуусч, 92 дахь минутад 70 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Агуэро эцсийн мөчид мөргөж гоолдсоноор багаа эхний тоглолтонд ялалтад хөтөллөө.

Тус хоёр багийн хариу тоглолт нэгдүгээр сарын 13-нд Бристол Сити клубын талбайд явагдана. Мөн Манчестер Сити клуб хариу тоглолтонд ялалт байгуулвал Английн лигийн цомын /EFL/ хагас шигшээд учраа таараад буй Арсенал-Челси клубын цааш шалгарсан багтай хүч үзэх юм.