Аваргуудын Лиг

Аваргуудын лигийн сугалаа боллоо

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн сугалаа болж Барселона Челситэй, Реал Мадрид ПСЖ багууд учраа таарлаа. Хэсгийн хоёрдугаар байраар гараад байсан Реал Мадрид болон Челси багууд ямар багуудтай учраа таарах нь олон хүний анхаарлыг татаж байсан бөгөөд тэд энэ улиралд тун өнгөтэй байгаа ПСЖ, Барселона багуудыг сугалсан юм. Мөн Барселонаг дагаж хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Италийн Ювентүс баг Английн Тоттенхэмтэй учраа таарлаа.

Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд 2-р сарын 13-нд эхлэх юм.

Барселона – Челси

ПСЖ – Реал Мадрид

Тоттенхэм – Ювентүс

Манчестер Сити – Базель

Ливерпүүл – Порту

Манчестер Юнайтэд – Сэвилъя

Рома – Шахтар

Бешикташ – Байерн Мюнхэн