Марокко гаралтай Бельги хагас хамгаалагч М.Феллайни багтайгаа шинэ гэрээ байгуулах талаар ярилцаж эхэллээ. Түүний Манчестэр Юнайтэд клубтэй хийсэн гэрээ ирэх зун дуусгавар болж буй юм. Үүнтэй холбоотойгоор түүнийг багаас явна, түүнийг зарна гэх мэдээлэл тархаад байсан билээ.
Дасгалжуулагч Жосе Моуриньо М.Феллайниг багтаа үлдээх хүсэлтэйгээ удаа дараа хэлж байсан нь гэрээний сунгалт хийх гол шалтгаануудын нэг болж байна.
Өдгөө 30 настай 194см буюу харьцангуй өндөр нуруутай хагас хамгаалагч сүүлийн улирлуудад бэртэл гэмтлийн асуудлаас болж тоглолтуудад оролцож чадахгүй байгаа юм.
Тэрбээр 2013 онд Эвэртон клубээс дасгалжуулагч Дэвид Моёсын хамтаар Манчестэр Юнайтэд клубд ирж байсан юм. Түүний төлөө Манчестэрийн удирдлагууд 27.5 сая паунд төлж байлаа.
М.Феллайни улаан өмсгөлтэй 5 улирал тоглохдоо 145 тоглолтод оролцож 19 гоолыг оруулаад байгаа юм.