Өнөөдөр монголын цагаар 22:15-аас Ливерпүүл болон Эвертон багууд премьер лигийн тоглолтоо хоорондоо хийнэ. Алдарт мерсисайдын дербигийн энэ удаагийн учраа тоглолт 229 дахь нь байх болно. Нийт тоглолтуудаас Ливерпүүл 91 хожил, Эвертон 66 хожил авч үлдсэн 71 тоглолтонд тэнцэж байжээ.
Бэртэл
Ливерпүүлийн талаас Алберто Морено шагайны бэртлийн улмаас 6 долоо хоног талбайд гарах боломжгүй болсон тул энэ тоглолтыг өнжинө.
Ахлагч Жордан Хэндэрсон Спартакын эсрэг хийсэн тоглолтонд оролцоогүй бөгөөд энэ тоглолтонд тоглох бүрэн боломжтой.
Эвертоны шинэхэн дасгалжуулагч Сэм Аллердайс эрүүл мэндийн шалтгааны улмаас европа лигийн тоглолтыг өнжсөн хэдий ч энэ тоглолтонд оролцох боломжтой байгаа аж.
Дасгалжуулагчид юу ярив?
Ливерпүүлийн дасгалжуулагч Юргэн Клопп: Эвертонгийн хүчин чадалд эргэлзэх зүйлгүй. Тэдний тоглолтын үр дүнгүүд л маш тааруу байгаа.
Хэрвээ тэд топ-6-д багтаж чадахгүй бол ядаж эхний 7 байранд явж байдаг байсан. Би тэдний сүүлийн 4 тоглолтыг үзсэн. Тэрхүү тоглолтууд дээр тэд маш сайн байсан.
Сэм Аллердайс бол маш туршлагатай мэргэжилтэн. Би энд 2 жилийг өнгөрөөхдөө түүнтэй 3 удаа тулахад тэр бүгдэнд нь өөр багийн өмнөөс нь тулсан. Ажилласан бүх багууддаа амжилттай байсныг нь дурьдах хэрэгтэй.
Эвертоны дасгалжуулагч Сэм Аллердайс: Клоппын баг ийм сайн тоглож байгаа нөхцөлд тэр манай багийн эсрэг тулахдаа тийм ч санаа зовоод байх шаардлагагүй болов уу.
Хэрвээ би түүний оронд түүнийг багийг удирдаж байсан бол, ийм тоглогчидтой багт байсан бол үнэхээр гайхалтай нөхцөл байдал байх байсан.
Статистик
Хоорондын тоглолт
- Ливерпүүл хэрвээ энэ тоглолтонд хожигдохгүй байж чадвал 15 тоглолт дараалж Эвертонд хожигдоогүй гэсэн үзүүлэлтийг харуулна. Ингэснээр Эвертоны эсрэг түүхэн дэх хамгийн олон тоглолт дараалж хожигдоогүй цувралтайгаа тэнцэх юм.
- Эвертон 1999 онд 1-0 харьцаатайгаар Ливерпүүлийг Энфилдэд нь буулгаж авсанаас хойш премьер лигийн хүрээнд Энфилдэд ялалт байгуулж чадаагүй байгаа. Энэхүү тоглолтонд хожиж чадахгүй бол 18 дахь дараалсан хожилгүй тоглолт нь үргэлжлэх болно.
- Эвертон Ливерпүүлтэй хийсэн сүүлийн 21 тоглолтоос ердөө 2 хожил байгуулсан.
- Хоёр багийн учраа тоглолтууд нь премьер лигийн түүхэн дэх хамгийн их улаан хуудастай. Нийт 21 улаан хуудсыг хоёр багийн тоглолтон дээр өргөж байсан бөгөөд 14-ийг нь Эвертоны тоглогчдод өргөжээ.
Ливерпүүл
- Ливерпүүл сүүлийн 11 тоглолтондоо 40 гоолыг оруулсан. Бүх тэмцээнд
- Ливерпүүл премьер лигийн сүүлийн 6 тоглолтонд ялагдал хүлээгээгүй. 5 хожил байгуулж 19 гоолыг оруулсан.
- Премьер лигт энэ улиралд алдсан 19 гоолынхоо ердөө хоёрыг нь л Энфилдэд буюу талбайдаа алджээ.
- Коутиньо премьер лигийн сүүлийн 10 тоглолтондоо 12 гоолд оролцсон. 7 гоол, 5 гоолын дамжуулалт.
Эвертон
- Эвертон премьер лигийн сүүлийн 2 тоглолтондоо дараалан ялалт байгуулаад байна. Өмнөх 12 тоглолтондоо тэд 2 хожиж 10 хожигдоод байсан.
- Тэд энэ тоглолтонд хожвол 2017 он гараад 3 дараалж хожсоноос хойш анх удаагаа 3 дараалж хожно
- Сэм Аллердайс Энфилдэд зочлон тоглосон сүүлийн 13 тоглолтоос 3 хожиж 10 хожигдсон
- Вэйн Рүүни карьерынхаа туршид Энфилдэд ердөө 2 гоолыг оруулж байсан. Гэхдээ тус гоолууд ороход аль алинд нь ялалт байгуулсан.