Премьер Лиг

Манчестер Сити – Вест Хэм

Лигийн тэргүүлэгч Манчестер Сити 7 хоногийн дундуур болсон хүндхэн тоглолтонд ялалт байгуулж чадсан. Тус тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн Лерой Сане энэхүү тоглолтонд эргэн ирэх магадлал өндөр байна.

Вест Хэмийн талаас Хавиер Эрнандез болон Энди Кэрролл нар бэртэлтэй хэвээр байгаа учраас тоглолтыг өнжинө.

Манчестер Сити одоогоор 40 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд энэ тоглолтоос 3 оноо авч чадвал 2-р байранд бичигдэж буй Манчестер Юнайтэдаас 8 онооны илүү байгаагаа хадгалж чадах юм. Харин Вест Хэмийн хувьд 19-р байранд ердөө 10 оноотойгоор бичигдэж байна.

СТАТИСТИК

Хоорондын тоглолт

  • Өнгөрсөн улиралд хоёр баг бүх тэмцээнд 3 удаа таарч тоглоход Манчестер Сити 3 хожил авсан. Нийт тооны харьцаа нь 12:1 байсан.
  • Вест Хэмчүүд Манчестер Сититэй хийсэн сүүлийн 25 тоглолтоос ердөө 3 хожил байгуулжээ. Үлдсэн тоглолтуудаас 17 хожигдож 5 тэнцсэн. /Бүх тэмцээнийг оруулаад/
  • Премьер лигийн хүрээнд хийсэн сүүлийн 20 тоглолтоос алхнууд 3 хожиж, 4 тэнцэж, Сити 13 хожсон.

Манчестер Сити

  • Манчестер Сити премьер лигт 12 дараалсан хожил байгуулаад байна. Түүхэнд тэдний дээр 13 дараалж хожсон 2016-17 оны Челси, 2001-02 оны Арсенал багууд байгаа.
  • Сити бүх тэмцээнд хийсэн сүүлийн 27 тоглолтонд ялагдал хүлээгээгүй. 23 хожил 4 тэнцээ.
  • Рахим Стерлинг энэ улиралд 84 буюу түүнээс хойшх минутанд 4 удаа гоол оруулж Манчестер Ситиг хожилд хөтөлсөн.
  • Стерлинг одоогоор 9 гоолыг премьер лигт оруулаад байгаа нь түүний өмнө нэг улиралд оруулж байсан гоолуудаас хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Вест Хэм

  • Вест Хэм сүүлийн 7 тоглолтоос хожил авч чадаагүй байгаа. 3 тэнцэж 4 хожигдохдоо ердөө 5 гоолыг оруулжээ.
  • Алхнууд лигийн хамгийн их гоол алдсан баг бөгөөд нийт 30 гоолыг энэ улиралд алдаад байгаа. Харин өрсөлдөгчөөр тоглох Ситичүүд лигийн хамгийн их гоол оруулсан баг. Тэд улирал эхэлснээс хойш 44 гоолыг оруулжээ.
  • Вест Хэм энэ тоглолтонд хожигдвол 15 тойргийн дараах байдлаар түүхэн дэх хамгийн муу үзүүлэлтээ харуулах юм. 15 тоглолтоос 10 оноо
  • Майкл Антониогийн оруулсан сүүлийн 6 гоол нь зочлон тоглолтондоо оруулсан гоолууд байна.